ДЭЛХИЙ

Их Британид сармагчин цэцэг өвчний дахин хоёр тохиолдол илэрлээ

АНУ-д ховор тохиолддог сармагчин цэцэг буюу “Monkeypox” вирусийн дахин хоёр тохиолдол Их Британид бүртгэгджээ. Ингэснээр тус улсад нийт есөн хүн өвчилсөн талаар Их Британийн Эрүүл мэндийн агентлаг мэдээлэв.

Сармагчин цэцэг өвчний нэг тохиолдол Лондонд, нөгөө нь Английн зүүн өмнөд хэсэгт илэрчээ.

Сармагчин цэцэг өвчин бол хүнээс хүнд халдварладаг ховор төрлийн вируст халдвар. Энэ өвчин нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн эмгэг хэлбэрээр илэрдэг. Ихэнх хүмүүс хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг ч зарим хүнд хүндрэл учирдаг. Эрүүл мэндийн агентлаг сармагчин цэцэг нь бэлгийн замын халдварт өвчинд тооцогддоггүй, харин халдвартай хүнтэй бэлгийн харилцаанд орсноор халдварладаг гэнэ.

Сармагчин цэцэг өвчний анхны шинж тэмдгүүд нь халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруугаар өвдөх, лимфийн зангилаа хавдах, жихүүдэс хүрэх, ядрах зэрэг болно. Тууралт гарвал ихэвчлэн нүүрэн дээр гарч, дараа нь биеийн бусад хэсэгт тархдаг. Тууралт нь аажимдаа өөрчлөгдөж, янз бүрийн үе шатыг дамждаг.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x