СПОРТХУУЛЬ

“Худал мэдээлэл” гэж үгүйсгээд л худлаа болчихгүй шүү, Ц.Содномдорж оо

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглон, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

“Eguur.mn” сайт энэ мэдээллийг эрэн сурвалжилж, “Прокурор асан Д.Баярмагнай, улсын арслан Ц.Содномдорж нарыг Сингапурт шүүхээр болжээ” гэж МЭДЭЭЛСЭН. Энэ асуудлыг хөндсөн, бодит мэдээллийг хүргэсэн цөөнгүй хэвлэл бий.

Д.Баярмагнайд холбогдох хэргийн сонсгол өчигдөр болсон. Улмаар Ц.Содномдоржийг гэм буруугүйд тооцон, Д.Баярмагнайг энэ сарын 26-нд дахин шүүхээр болсон юм.

Энэ талаар ЭНД дарж уншина уу.

Ц.Содномдорж өнөөдөр Монголд иржээ. Тэрбээр “Toim.mn”  сайтад ярилцлага өгөхдөө “Сошиалаар явж буй мэдээллийг харсан. "Содномдорж арслан хулгайн хэргээр саатуулагдсан. Шоронд байгаа. Шүүх хурал нь болох гэж байгаа. Бүр ял сонсох гэж байгаа" гэж бичсэн байна. Ямар үндэслэлээр ийм мэдээлэл бичээд байгааг гайхаж байна.

Би 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сингапур улс руу явсан. Би тэнд зүрхээ эмчлүүлж байгаад ирсэн.

Би эхнэртэйгээ хамт казинод орсон нь үнэн. Хүмүүсийн яриад байгаа шиг хулгай хийгээгүй. Ямар ч зөрчил гаргаагүй. Худал мэдээлэл. Инээд хүрч байна.

Намайг нэг хүнтэй холбоод яриад байна. Тэр хүн ямар зөрчил гаргасныг сайн мэдэхгүй байна” гэж үгүйсгэлээ.

“Би буруутай” гээд буруугаа хүлээдэг хүн өнөө цагт өдрийн од шиг ховор болсон. Ц.Содномдоржийг ч мөн Монголд ирээд өөрийгөө буруугүй гэж хэлэн, уснаас хуурай гарах гэж оролдох болов уу гэж таамаглаж байсан хүн олон. Тэр бусдын таамагласны адил өөрийгөө өмөөрлөө, үнэнээс бултлаа. Нийт массаараа шууд л түүнийг өмөөрч, “Содномдорж буруугүй” гэж байгаа нь анзаарагдаж байна. Тэр олны хүндлэлийг хүлээсэн, сайн бөх үү гэвэл сайн бөх. Гэхдээ сайн бөх гээд шууд муйхраар зөвтгөн, өмөөрч боломгүй байлтай.

Энэ асуудал анх сөхөгдөхөд Д.Баярмагнай “Ubn” сайтад ярилцлага өгөхдөө “Би Сингапурт казино тоглосон нь үнэн. Одоо гэр бүлийнхнийхээ хамт Энэтхэгт байна. Хулгай хийсэн бол намайг Сингапурын хилээр гаргах уу.

Ц.Содномдорж миний хуурай дүү. Түүнээс асуухад “Улсын арслан Х.Мөнхбаатар гэдэг нутгийн ахтайгаа таарамж муутай байгаа. Тэр хүн л шоглох гээд ингэж ярьчих шиг боллоо гэсэн. Ц.Содномдорж Сингапурт бэлтгэл хийж байгаа” гэсэн.

Ц.Содномдорж ч мөн тухайн үед үгүйсгээд “Би Сингапурт саатуулагдаагүй. Худал мэдээлэл. Гэр бүлийнхнийхээ хамт Сөүл хотод амарч явна” гэж байв.

Түүний ах Ц.Нацагдорж “Ergelt.mn” сайтад тодруулга өгөхдөө “Дүү минь БНСУ-д эмчилгээ хийлгээд сар болж байна. Эхнэр нь түүнийг асарч байгаа. Ц.Содномдоржийн хөлний булчингийн уутанцар нь задарч, эмчилгээ хийлгэж байгааг бөхчүүд мэдэж байгаа. Би дээрх мэдээллийн дагуу дүүгээсээ тодруулсан” гэсэн юм.

Ц.Содномдорж өнөөдөр Сингапурт л эмчилгээ хийлгэж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр тэр болон ах нь БНСУ-д эмчлүүлж, амарч байгаа гэж хэлсэн нь худал болж таарах нь. Үүний сацуу Д.Баярмагнай түүнийг Сингапурт бэлтгэл хийж байгаа гэж хэлсэн бүр ч худлаа нь тодорхой боллоо. Энэ ч яах вэ.

Хамгийн гол нь Ц.Содномдорж Сингапурт саатуулагдсан атлаа “Тийм зүйл болоогүй, буруугүй” гэж илт худлаа ярьлаа. Гадаад харилцааны яам ч энэ талаар тодорхой мэдэгдэл хийн, баталгаат эх сурвалж Ц.Содномдорж, Д.Баярмагнай нарыг Сингапурт баригдсаныг батлаад байхад улсын арслан цолтой эрхэм өөрөө үгүйсгэлээ. “Би буруугүй” гэлээ.

Ц.Содномдорж Сингапурт байхдаа яагаад лайв хийгээд ч юм уу ямар нэгэн хэлбэрээр мэдэгдэл гаргаагүй вэ. Энэ өөрөө араасаа асуулт аяндаа дагуулна.

Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан. “Би буруугүй” гэж хэлээд л буруугүй болчихгүй шүү, Ц.Содномдорж оо. Бид түүний мууг үзэх гэсэндээ ингэж бичээгүйгээ тодотгоё. Асуудлын гол нь, алдаа гаргасан бол уучлалт гуйн, хариуцлага хүлээх нь жинхэнэ эр хүний жудагтай үйлдэл. Монголд ирэнгүүтээ яаран барин “Би буруугүй” гэж хэлсэн нь  өөрөө түүнийг муухай, ёс зүйгүй харагдуулж байна.

Л.ЧИМГЭЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 16:07

singad baixdaa l live xiixgui deee

Иргэн
Иргэн
2022-05-19 17:22

Буруугүй болоод л суллаад явуулаа биз, хэнээс уучл####т гуйлгах гээд зүтгээд байгаа юм бэ?

Зочин
Зочин
2022-05-19 17:24

naad 2 solir chini haanaas neriig ni unshaad bgaan

Зочин
Зочин
2022-05-19 18:26

ene Eguur.mn geed shantaajchin avgai ajiluuldag hogiin site bnaa...

Зочин
Зочин
2022-05-19 19:14

shantaajaa bolchh

del
del
2022-05-19 19:16

бөх хуульч нар дандаа луйварчид байх юм

Бөх судлаач Өлзиидүүрэн
Бөх судлаач Өлзиидүүрэн
2022-05-19 19:35

Хархад л зэвүүн хулгайч царайтай ш дээ энэ со

Зочин
Зочин
2022-05-19 21:09

Гэм буруугүй л бол болоо юм биш үү, хүн хаана ####ь улсад аялж эмчлүүлж явах, бу######д юу гэж хэлэх нь хүний эрх баймаар юм. Заав#### буруутгах гээд л чичрээд зүтгээд байх юм.

Зочин
Зочин
2022-05-19 21:38

Синга шоронд овгор байсан гэж ярь

Зоч
Зоч
2022-05-19 23:07

ene sodnom gej ym ymnii huruu dureetei huuhen shig jow zeegeed zodog shuudagnaas chiregdeed guigeed bn.unjaad tegeed dawsan.behee ene huurai prokuror ahaaraa data###uuldag ym bn l daa 8 n jileer hasuulaad bas awarha tcoliin huraagaad 1 ger buliig aaw eejtein ah duutein ehnwr huuhedtein nutag usniihantain balalaad suiruuljeed tegeed.how zeesen mengeeree kazino toglood aziin bar ulsad bas hulgai hiigeed hudlaa tailbar egeed ahtaagaa niileed buzariin zaluu bnaa.yun beh we

Зочин
Зочин
2022-05-20 11:37

Yu ch geed bgaan hhhha

Зочин
Зочин
2022-05-30 08:22

СОДНОМДОРЖийг буруугүй гэж үзээд явуулсан байна.ХҮНИЙГ МУУЛАХДАА МОНГОЛЧУУД ГАРГУУН БОЛОО ЮУ ДАА .МАНАЙХ ШИГ ХУУЛЬ ГАЖУУДУУЛДАГ ГАЗАР БИШ ШҮҮ ДЭЭ. ХАЙР ТҮГЭЭЖ АМЬДАРЦГААЯА МОНГОЛЧУУДАА. НЭГ НЭГНЭЭ ХҮНДЛЭЖ АМЬДАРЦГААЯ.

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x