НИЙГЭМУЛС ТӨР

Дуучин С.Гантогоо үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтийн эсрэг аяны элч боллоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хамтаар ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийг УИХ-ын дэргэд санаачлан байгуулаад ажиллаж байгаа билээ.

Дуучин С.Гантогоо үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтийн эсрэг аяны элч төлөөлөгч боллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ерөнхий боловсролын сурагчид нэгнийгээ дарамтлах, дээрэлхэх, бүлэглэн зодох хэргүүд удаа дараа гарч байгаа ч сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гарахаас хамгаалах зохицуулалт манай ЕБС-иудад байхгүй байгаа юм.

ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлосон гэсэн мэдээлэл байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хооронд хүүхэд, залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт байсан нь туйлын сэтгэл эмзэглүүлэм явдал.

Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болж төлөвшдөг хандлага, зан үйл юм. Хэвшмэл зан үйлийг өөрчилж болох ба сөрөг зан үйл хэвшихээс урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс миний бие санаачлан СБД-ийн ЕБС-иудын 6-12 дугаар ангийнхны дунд “ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДУНДАХ ГАДУУРХАЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ” видео контент бүтээх уралдааныг зарлан, СБД-ийн Цагдаагийн газар, СБД-ийн Боловсролын хэлтэс, Сүү ХК, Channel 11 телевиз зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байгаа билээ.

Ташрамд дурдахад, тэмцээнийхээ шилгүүдийг бид 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр буюу “Олон Улсын дээрэлхэлт, гадуурхлын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан шалгаруулж, дүнгээ гаргах болно.

Энэхүү “#Баярлалаа Сүхбаатар” нийгмийн нөлөөллийн аяныг маань дэмжиж, МУСТА, дуучин С.Гантогоо элч төлөөлөгчөөр ажиллахаар болсонд баяртай байна. Дуучин С.Гантогоо маань дан ганц ““#Баярлалаа Сүхбаатар” видео контент бүтээх уралдааныг дэмжин ажиллаад зогсохгүй ээ. Үе тэнгийнхний дундах гадуурхал, дээрэлхэлтийн эсрэг аяны элч төлөөлөгчийн хувиар МУСТА С.Гантогоо манай ажлын хэсэгтэй хамтран ирэх 9 дүгээр сараас буюу 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд Сүхбаатар дүүргийн ЕБС-иудад энэ сэдвээр илтгэл, сургалт мэдээлэл, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг үе шаттай зохион байгуулахаар боллоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-05-22 14:07

Mongoliin ireedui bolson oxid xuvguudiig xamgaalax tedend tuslax zorilgoor idevxtei ajillaj baigaa niigemd duu xooloigoo xurgen zaluuchhud busguichuuded ulger duurial bolson Gantogoodoo bayar xurgeed amjilt xusie

Холбоотой мэдээ

Back to top button