ДЭЛХИЙ

БНАСАУ-д коронавируст халдварын тохиолдол 2.8 саяас давж, 68 хүн нас баржээ

БНАСАУ-ын эрх баригчид өнгөрсөн хоногт 167,650 хүнд халуурах шинж тэмдэг илэрснийг бүртгэж авчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш коронавирусийн халдварын тохиолдлын нийт тоо 2.8 сая гаруйд хүрсэн талаар “Ёнхап” агентлаг Умард Солонгосын төв мэдээний мэдээллийг эш татан мэдээлэв.

Халуурах шинж тэмдэг илэрсэн нийт өвчтөний 2.3 сая хүн буюу 82.9 хувь нь эдгэрч, 479 мянга нь эмчлүүлж байгаа аж. Өнгөрсөн нэг хоногийн дотор нэг иргэн нас барж, нийт нас барсан хүний ​​тоо 68 болоод байна.

Харин Сөүлийн мэдээлснээр, “халуурч өвчлөгсдийн” тоонд зөвхөн коронавируст халдвар авсан иргэд багтаагүй байгаа аж. Нөгөөтэйгүүр, Умард Солонгосын эрх баригчид “КОВИД-19”-ийн шинжилгээнд олон нийтийн хамруулж, хариу нь үнэн зөв илрүүлсний үндсэн дээр л халуурсан шинж тэмдэгтэй хүмүүсийн статистик бүртгэлийг хөтөлдөг хэмээн мэдэгдэж байгаа юм.

Ойролцоогоор 200 мянга орчим хүн хоёр өдөр дараалан өндөр халуурч байгаа аж. Сүүлийн үеийн тооцоогоор, Умард Солонгосын хүн амын тоо ойролцоогоор 24 сая байгаа юм. Тиймээс, энэ тоо бол хүн амтай нь харьцуулахад харьцангуй их тоо.

Өнгөрсөн бямба гараг /2022.05.21/-т АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой уулзалт хийснийхээ дараа Умард Солонгост коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button