УЛС ТӨР
Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс цахилгааны үнэ нэмэх эсэх асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн өмнөөс төлж барагдуулах арга хэмжээнд Засгийн газар 870 тэрбум төгрөг гаргасан. Одоо үнэ нэмэх шаардлагатай байгаа. Гэхдээ үнийг нэмэх тухай асуудлыг Засгийн газар дээр ярихгүй, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Үүнийг иргэдэд маш сайн хэлж өгөөрэй. Хүмүүс эрчим хүчний үнэ нэмэгдчихсэн юм шиг ярьж, ойлгоод байна. Тэгж болохгүй. Ний нуугүй хэлэхэд, цахилгааны төлбөрийг төрөөс даасантай холбогдуулж хэрэглээ нэмэгдсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.