УЛС ТӨР

Ж.Сүхбаатар: 33 тэрбум ам.долларын өрийн хүүнд өдөрт хэдийг төлдөг юм бэ

УИХ-ын өнөөдрийн /2022.05.26/ нэгдсэн чуулганы хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Миний асуух асуулт энгийн. Өнөө өглөө иргэнээс ирсэн мессеж миний асуулттай уялдаж байгаа юм. Монгол Улсын нийт гадаад өр болох 33 тэрбум ам.долларын өдрийн хүү хэд байдаг вэ. Засгийн газрын өрөнд хоногт төлж буй хүү хэд байна вэ. Иргэд өрөнд баригдаж, өтөнд идэгдлээ гээд санаа зовоод байна л даа. Бидэнд гарц байгаа болов уу гэж л санаа зовж байна л даа хөөрхий. Хоёрдугаарт, буцалтгүй тусламж хэрхэн авахаар тооцож, ажиллаж байна вэ. Төсвийн байнгын хорооны дарга ОУВС-гийн талаар түгшүүртэй зүйл хэлсэн шүү дээ. Гуравдугаарт, ажилгүйдлийг төсөвтэйгээ хэрхэн уялдуулах юм бэ" хэмээн асуулаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 15:19

Оюуулзай түгжил 2оосоо асуу

Зочин
Зочин
2022-05-26 23:13

Хамгийн сайн эдийн засагчдаа цуглуулаад өрийн менежмент хиймээр юм уу, улс төрчид бүгдийг сайн мэддэг байх �##�багүй ч бүгдийг зөв хийх үүрэгтэй. Улсаа хараагаад л, улс төрчид нь ч сонгуулиас сонгуулийн хооронд хууран мэхлээд л... ийм гунигтай дүр зургийг х�##�маар байнаа. Амьдр�##� маш богинохон.

Холбоотой мэдээ

Back to top button