СПОРТ

Монголын эмэгтэй бокс гайхамшигтай болжээ

Анх 2001 онд Америкийн Scranton хотод зохион байгуулагдахад 30 орны 125 боксер оролцож байсан Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дахь удаагаа Турк улсын Истанбул хотноо 5 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 93 орны 463 боксер оролцохоор мэдүүлэгээ өгсөн боловч Covid болон бусад шалтгаанаар 73 орны 310 боксер 14 өдрийн турш, хэн нь энэ ордонд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж нэрээ дуудуулах вэ гэдгээ сорьж, ур чадвар, ухаан билэг, авъяас, авхаалж самбаагаа шалган өрсөлдлөө.

9 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Монгол улсаас 9 тамирчин өрсөлдсөнөөс анх удаа хоёр (ОУХМ. О.Есүгэн, ОУХМ. М.Намуун) тамирчин медалийн төлөө тулалдаж шагналт V байрт шалгарсанаар 73 орноос багийн дүнгээр 24-р байрт орлоо. Манай тамирчдын тухайд дундаж нас 22 байгаа нь бидэнд маш их ирээдүй байгааг харуулж байна. Энэ баг ахин залуу тамирчдаар сэлбэгдэх бөгөөд 2023 оны Азийн наадам, Азийн аварга, Эмэгтэй дэлхийн аварга, Олимпын эрх олгох тэмцээн, ПАРИС-2024 Олимпын наадамд өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Үнэхээр боксын эмэгтэй тамирчид гайхамшигтай болжээ. Бие бялдар, өөртөө итгэх итгэл, зоримог чанар, гоо үзэсгэлэн, өв тэгш бие хаа зөвхөн тэнд л харагдаж байна. Эрэгтэй төрлөө бодвол харьцангуй залууд орох боловч хөгжил, жендер, хамрах хүрээ, хичээллэгсэдийн тоо гээд маш богино хугацаанд дэлхийг бүрхжээ. 2001 онд анхныхаа дэлхийн аваргийг хийж байсан гэхэд “Лондон-2012” , “Рио-2016” Олимпын наадмуудад 3 жингээр “Токио-2020” Олимпын наадамд 5 жин болон нэмэгдэж улмаар “Парис-2024” Олимпын наадамд 6 жингээр орохоор нэгэнт батлагджээ.

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Хорин нэгэн жилийн хугацаанд 12 удаа Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад нийтдээ 54 орны тамирчид медалийн давцанд зогссон байх бөгөөд энэ дотор MONGOLIA гэж нэр маш тод харагдаж байх юм. Энэ нэрийг тэнд тамгалсан хүн бол МУГТ.М.Нандинцэцэг юм. 2018 онд Энэтхэг улсад зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Нандиа маань эх орондоо анхны хүрэл медаль авчирч байжээ. Энэхүү медалийн буухиаг залгамж халаа болсон тамирчид маань өнгө, чанарыг нь сайжруулж Олимпын медалиар ихэрлүүлж чаднаа гэдгийг хэдхэн хонгийн өмнө өндөрлөсөн тэмцээнээс харсаан.

6 хүн ба дотор нарын зураг байж магад

Сонирхуулахад 12 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хойд хөршийн (ОХУ) охидууд Алт-24, Мөнгө-11, Хүрэл-25 Өмнөд хөршийн (БНХАУ) охидууд Алт-18, Мөнгө-15, Хүрэл-17 хүртсэн амжилтаар дэлхийд тасархай тэргүүлдэг юм байна. Зөвхөн 2 хөршид маань дэлхийн 110 медаль байж байгаа нь бидэнд нэгийг бодож хоёрыг хийх боломж байгааг харуулж байна.

4 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

“ПАРИС-2024” Олимпын наадамд амжилт гаргахын тулд хоёр хөрштэйгээ ойр ойрхон хамтарсан бэлтгэл хийж байнга 2 талдаа тэмцээн уралдаанд оролцох нь чухал байна.

Бидэнд ирээдүй ч байна, хийх ажил ч их байна.

Эх сурвалж: Монголын боксын холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 15:43

Хүчирхэг эмэгтэйчүүд л боксоор хичээлдэг байх. Илүү амжилт монголын бүсгүйчүүд минь

Зочин
Зочин
2022-05-26 15:44

Бокс болон спортоор хичээлдэг бүх л эмэгтэйг хүчирхэг гэж боддог шүү. Жүрх2

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x