СПОРТ
Монголын эмэгтэй боксчид олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ

Боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн ОХУ-ын Хабаровск хотод боллоо. ЗХУ-ын баатар К.Коротковын нэрэмжит тус тэмцээнээс Монголын эмэгтэй боксчид хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Жанаргул ("Ихэр бээлий"), 66 кг-д М.Цэцэгдарь (“Хангарьд”) нар мөнгө, 54 кг-д А.Хулан (“Ихэр бээлий”), 57 кг-д Б.Золжаргал (“Хангарьд”), 60 кг-д Т.Номин-Эрдэнэ (“Хилчин”), 75 кг-д Э.Намуун (“Алтан бээлий”) нар хүрэл медаль авав.
Тэмцээнд амжилт гаргасан тамирчид IBA ерөнхийлөгчийн зөвлөх, МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан нарт талархал илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.