
МАН-ын 30-р их хурлаас хүний эрхийн асуудалд онцгой ач холбогдол өгч, тогтоол гаргасан.
Тогтоолын хүрээнд хүний эрх, тэгш байдлын төлөөх Бодлогын зөвлөл гэж бүтэц бий болсон. Тус зөвлөл батлагдаж буй хуулиудад эрх зөрчигдөж буй заалтууд байгаа эсэх талаар судалгаа хийдэг бөгөөд цаашдаа гарах хуулиудад хүний эрхийг яаж зохицуулах талаар санал зөвлөмж гаргаад явдаг аж.
Тэгвэл Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж буй "доромжлох" гэдэг заалтыг хэлэлцэх явцад боломжгүй гэж үзэж, Бодлогын зөвлөлийн зүгээс энэ хуулийг эрүүгийн биш иргэний хуульд оруулах ёстой гэсэн санал гаргажээ. Улмаар МАН-ын бүлэг дээр ярьж, уг саналыг нь дэмжжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.