ДЭЛХИЙЭнтертайнмент

Испанид хамгийн үнэтэй зоогийн газар нээгдлээ: Нэг хооллоход 1900 евро

Зургаадугаар сарын 1-нд Ибица арал дээр “Sublimоtion” гэх зоогийн газар дахин үүдээ нээжээ.

Эл зоогийн газарт нэг удаа хооллоход 1900 евро төлнө. Тиймээс, дэлхийн хамгийн үнэтэй хоолтой зоогийн газарт тооцогдож байна.

“Sublimоtion” зоогийн газар нь Ибица арлын “Хард Рок” зочид буудалд байрлах ба нэг удаад зөвхөн 12 хүнд үйлчилдэг. Гал тогоонд нь “Мишлен” зочид буудлын эзэн, дэлхийд алдартай тогооч Пако Ронсеро ажиллах аж.

ресторан сублимация, самый дорогой ресторан в мире, самый дорогой, ибица, испания

2014 онд “Sublimаtion” зоогийн газар нь шилдэг инновацийн хүнс, ундааны шагнал хүртэж байжээ.

Таваг хоолны үнэд хоолноос гадна “Samsung Gear” чихэвчийн тусламжтайгаар зугаацах боломжтой лазер гэрлийн шоу, хөгжмийн янз бүрийн үзүүлбэрүүд багтдаг аж.

Зоогийн газраар үйлчлүүлэх зочид дээвэргүй тусгай өрөөнд орж, тусгайлан зассан нэг урт ширээнд сууж хамгийн үнэтэй хоол зооглоно. Зочдод Испанийн хамгийн алдартай “авангард загварын молекул хоол”-ны шилдэг хоолуудаар үйлчлэх аж. Хоолны цэсэнд нь дарс, оргилуун дарснаас авхуулаад нийт 20 төрлийн хоол багтдаг гэнэ. Мөн хоолнууд нь цаг тутамд шинэчлэгдэх ажээ.

Эх сурвалж: Euroweeklynews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button