Мексикийн төв хэсгээс долоон хүний цогцос олдлоо

Мексикийн төв хэсэгт орших Сан-Луис-Потоси мужаас пүрэв гараг /2022.06.09/-т долоон хүний цогцос олдсон байна. Энэ талаар бүс нутгийн прокурорын газраас олон нийтэд мэдээлжээ.
Долоон цогцос олдсоны дараа мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, үхлийн шалтгаан, хэргийг үйлдсэн гэмт этгээдийн мэдээллийг цуглуулж эхэлжээ. Аллага үйлдсэн сэдэл нь юу байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Сүүлийн жилүүдэд Мексикт иргэдийн амь насанд халтай ноцтой хямрал нүүрлээд байна. Өнгөрсөн тавдугаар сард Мексикийн эрх баригчид 2500 шахам хүний амийг санаатай хөнөөсөн гэх гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон хэмээн онцлов. Дөрөвдүгээр сартай харьцуулахад хүчирхийллийн түвшин тус улсад 16 хувиар өсчээ.
Албан ёсны тооцоогоор, 2021 онд Мексикт 33.3 мянга гаруй хүн гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсаны тал орчим хувь нь Гуанахуато, Мехико хот, Мичоакан, Доод Калифорниа, Халиско болон Чиуауа мужуудад бүртгэгджээ. Энэ оны эхээр Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор хүн амины хэрэгтэй холбоотой гэмт хэргийн гаралт Засгийн газрынх нь хамгийн том тулгамдсан асуудал гэж нэрлэв. Эх сурвалж:
Эх сурвалж: CBS News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.