ДЭЛХИЙ

БНСУ-ын уран бүтээлчдээс “Lollapalooza”-д J-Hope анх удаа оролцоно

Амьд хөгжмийн “Lollapalooza” фестиваль ирэх долдугаар сарын 28-аас 31-нд АНУ-ын Чикаго хотын “Grand park”-д болно. Тус тоглолтод БНСУ-ын алдарт “BTS” хамтлагийн реппер J-Hope оролцохоор болжээ.

Ингэснээр тэрбээр “Lollapalooza” фестивалийн гол тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэх анхны Солонгос уран бүтээлч болж байгаа юм.

Тайлбар байхгүй.

J-Hope долоодугаар сарын 31-ний орой 21:00-22:00 цагийн хооронд нэг цагийн турш үзүүлбэрээ үзүүлэх хуваарьтай. Эл шоуг түүний үзүүлбэрээр хаана.

Тайлбар байхгүй.

Тоглолтын талаар тэрбээр “Энэ бол “Lollapalooza”-гийн тайзан дээр тоглох гэж буй миний анхны үзүүлбэр байх болно. Намайг маш их сорьсон сорилт, нөгөөтэйгүүр миний хөгжмийн түүхэнд шинэ гарчиг нэмэх үйл явдал. Би та бүхэнд гайхалтай үзүүлбэрийг үзүүлэх болно. Хамт галзуурахдаа бэлдээрэй” гэжээ.

О.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button