Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усанд живсэн ланд круйзер машин татаж гаргалаа

Өчигдөр /2022.06.19/ 12:03 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дахь Шинэ нүхэн гарц орчимд хоёр зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд живсэн тухай дуудлага бүртгэгджээ.

Дуудлагаар нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход Ланд круйзер-105 загварын суудлын автомашин хоёр метр орчим гүнтэй тогтоол усанд живж, жолооч 32, настай, эрэгтэй, зорчигч 37 настай, эмэгтэй нар автомашины бүхээг дээр гарсан байсныг 20 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргасан байна.

Мөн өдрийн 20:17 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Могойн дэнж гэдэг газар нэг зорчигчтой суудлын автомашин Туул голын усанд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход Приус-41 загварын суудлын автомашин Туул голын усанд живж, жолооч 35 настай, эрэгтэй автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 30 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргажээ.

Усархаг бороо, аадар ойр ойрхон давтамжтай гол усны түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд иргэд зорчихдоо зам мэдэхгүй газраар явахаас зайлсхийх, гол, тогтоол усаар зорчихдоо баталгаат зам, гүүрийг сонгон зорчих зэргээр анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 12:40

Анхаар�##�тай байцгаая өө

Холбоотой мэдээ

Back to top button