Нийгмийн

ҮНИЙН ӨСӨЛТ: Цемент уут нь 28 мянга, тонн нь 500 мянган төгрөгт хүрлээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард уут цементийн үнэ 13-15 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин одоогоос хоёр долоо хоногийн өмнө тонн 275 мянган төгрөг байсан тонн цементийн үнэ нэмэгдэж 320 мянгад хүрч, уут цементний үнэ 18-20 мянган төгрөг болсон.

Барилгын ажил, зуурмагийн үйлдвэрүүд, иргэдийн барилга байшин барьж, засах ажил энэ үеэс доголдож, компаниуд хятад цементээ авья гээд жагсахаас өөр арга алга гэж байв.

Гэтэл цементийн үнэ дахиад өсөв. Шуудай цементийн үнэ 25-28 мянга, тонн цемент 480-500 мянган төгрөг боллоо.

Энэ удаагийн үнийн өсөлт бас нийлүүлэлт, олдоцоосоо болж байгаа аж. Өдрөөс өдөрт өсөж буй цементийн үнийн өсөлтийн сөрөг нөлөө асар их. Барилгын компаниуд дээр л гэхэд хаалгаа барьж барилгаа царцаах, эсвэл тэнгэрт хадсан үнээр худалдан авснаар намар байрны м.кв-ын үнэ нэмэгдэнэ. Иргэд дэлгэр цагт байшин хороогоо засч сэлбэх ажлаа хойш тавьж, цементтэй холбоотой бүхэн царцанги байдалд орох нь ээ.

Манай өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 14:50

Ёоо арай2 барилгын с�##�бар сүйрлээ

Зочин
Зочин
2022-06-20 16:31

Ер сайд юу юу гээд байлаа. Энэ нөхөр ч самарч дууслаа

Bidon
Bidon
2022-06-20 20:47

Hohi neee baahan uildvertei bj hohi chin

Иргэн
Иргэн
2022-06-20 23:28

Нөгөө өмөөрөөд байсан цемент үйлдвэрлэгчид чинь үйлдвэрээ ажиллуулахгүй зөвхөн үнэ өсгөн ашиг олж байна. Тэрнээс биш мнай цементийн хэрэгцээнээс хэд дахин давсан хүчин чад�##�тай үйлдвэрүүд том том зээл аван барьцгаасандаа

Зочин
Зочин
2022-06-21 01:27

Урдаас цемент оруулаач үндэсний үйлдвэрлэл нэртэй хэдэн хулгайч лураараа үнэ тогтоож даварч гүйцлээ
Зах зээлийн зарчмаар өрсөлдүүлж үнээ тогтоох хэрэгтэйштээ

Холбоотой мэдээ

Back to top button