ДЭЛХИЙ

Борис Жонсон хамрын мэс засалд оржээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Лондон хотын нэгэн эмнэлэгт хамрын синус өргөх мэс засалд оржээ. Энэ талаар “Даунинг Стрит” /Downing Street/-ээс иш татан “ВВС” агентлаг мэдээллээ.

Синус гэдэг нь хамрын дайвар хөндий ба хамрын ойролцоо нүүрний ясны хөндийнүүдийг хэлдэг.

Жонсон ерөнхий мэдээ алдуулалттайгаар жижиг мэс засалд орсон хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Хагалгааг орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт хийж, 10:00 цаг гэхэд тэрбээр Даунинг-стритдээ буцаж ирсэн байжээ.

Ерөнхий сайд Борис Жонсон ажилдаа хэдийд эргэн орох нь түүний биеийн байдлаас шалтгаална гэж мэдээлж байсан ч тэрбээр өнөөдөр үдээс хойш танхимын сайд нартай уулзахаар төлөвлөсөн аж.

Жонсоныг ажилдаа эргэн орохоос өмнө түүний албыг Доминик Рааб түр орлон гүйцэтгэж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button