Нийгмийн

Орхон аймгийн “БҮБУ” ХХК-ийн мал нядалгааны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орхон аймаг дахь улсын байцаагч хэрэглэгчдээс нийт 36 өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэжээ.

Тухайлбал, аймгийн мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны газарт шалгалт хийж, зөрчил илэрсэн “БҮБУ” ХХК-ийн мал нядалгааны газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна. Түүнчлэн зах худалдааны төвд хийсэн шалгалтаар 10 гаруй зөрчил дутагдал илэрснийг газар дээр нь арилгуулжээ.

Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан улсын байцаагчид агентлагийн даргын баталсан удирдамжийн дагуу  хяналт шалгалтын ажил хийлээ. Орхон, Өмнөговь аймгийн улсын байцаагчид аймгийнхаа томоохон хүнсний бөөний төвүүдэд хүүхдийн бэлэгтэй холбоотой шалгалт явуулахад зөрчил дутагдал илрээгүй байна.

Орхон аймгийн Засаг даргын ажлын албанд хүргүүлсэн залуусын хүсэлт шаардлагын дагуу холбогдох байгууллагын төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг томоохон худалдааны төв, хүнсний зах, хүнсний дэлгүүрээр орж өргөн хэрэглээний барааны үнийн судалгаа хийжээ.

Шалгалтаар Улаанбаатар хотоос бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг толгой компаниуд үнийг нэмж, тээвэрлэлт хийж байгаа хувь хүн болон компаниуд бараа татан авалт хийх тарифыг нэмсэнтэй холбоотой хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн өссөн үзүүлэлттэй байгаа талаар аймгийн Засаг даргын шуурхайд танилцуулж ажиллажээ.

Эх сурвалж: ШӨХТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button