СПОРТ

Улсын начин Д.Цэрэнтогтох эргэн ирлээ

2019 оны улсын наадмын дараа Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтохоос допинг илэрсэн. Улмаар түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан юм. Түүний шийтгэлийн хугацаа дуусан, барилдах эрх нь сэргээд буй.

Д.Цэрэнтогтох өнөөг хүртэлх хугацаанд нэг ч барилдаанд зодоглоогүй.

Тэрбээр Бөхийн өргөөнд өнөөдөр болж буй наадмын сорилгод барилдан, үндэсний бөхийн спортдоо эргэн ирлээ.

Д.Цэрэнтогтох нэгийн даваанд Увс аймгийн харьяат бөх, цэргийн начин Э.Мөнх-Эрдэнийг өвдөг шороодуулсан юм.  

Өнгөрсөн жил улсын начин Д.Цэрэнтогтохтой хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-26 19:41

Амжилт Цэрэнтогтох оо

olalal
olalal
2022-06-27 08:58

ergen irlee ch geh shig tanihgui um bna

Холбоотой мэдээ

Back to top button