ДЭЛХИЙ

Уоррен Баффет нас барсны дараа хөрөнгөнөөс нь дэлхийн хүүхэд бүрд олгож магадгүй

Дэлхийн тэрбумтан, хөрөнгө оруулалтын магнат Уоррен Баффет нас барсны дараа  түүний хөрөнгийн тодорхой хэсгийг дэлхийн бүх хүүхдэд хуваарилж магадгүй гэсэн мэдээлэл байна.

2006 онд “Berkshire Hathaway”-ийн гүйцэтгэх захирал тэрбээр компанийнхаа хувьцааны 85 хувийг буяны үйлсэд өгөхөө амлаж, дийлэнх хувийг “Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтсийн “Билл ба Мелинда Гейтс”-ийн санд хуваарилсан. 2010 онд тэрбээр хөрөнгийнхөө 99 хувийг мөн л буяны үйлсэд дахин хуваарилна гэдгээ амласан.

Тиймээс, Уоррен Баффетийн “Berkshire Hathaway”-ийн 90 тэрбум ам.долларын хувьцааны 56 тэрбум ам.доллар нь Гейтсийн санд, харин 17.4 тэрбум ам.доллар нь дөрвөн гэр бүлийн буяны байгууллагад очих ба 18.7 тэрбум ам.доллар үлдсэн. Түүгээр ч үл барам, Уоррен Баффет нас барснаасаа хойш арван жилийн дотор тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө бүгдийг нь зарцуулахыг хүсч байгаа гэж мэдэгдсэн юм.

Гэсэн ч, Гэйтсийн санд хандив өргөснөөс хойш тус сангийн ажилтнууд мөнгийг нь хаашаа хийх учраа олохын тулд олон жил зарцуулаад байгаа юм. Тус сангийн ажилдтан асан “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа, “Хэрэв тэр нас барвал бид мөнгийг нь хаана хийх вэ” гэж санаа зовж буйгаа ярьсан. Тиймээс, тэдний гаргасан санаануудын нэг нь манай гаригийн хүүхэд бүр олон мянган ам.доллар авах Дэлхийн хүүхдийн хадгаламжийн банк байгуулах явдал байв. Ажилтны ярьснаар, “Уоррен Баффетийн мөнгө яг л зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай “тулалдааны төлөвлөгөө” шиг тавиур дээр байх юм” хэмээн хэвлэлд ярьжээ.

Наймдугаар сарын 30-нд 92 нас хүрэх Уоррен Баффет нас барсныхаа дараа хөрөнгө чинээгээ хэрхэн хуваарилах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч хэрвээ Гейтсийн сан түүний хөрөнгөнөөс манай гаригийн хүүхэд бүрт хуваарилах хангалттай мөнгө хүлээн авбал магадгүй эцэг эхчүүдэд өнөөгийн хүнд хэцүү эдийн засагтай байгаа энэ цаг үед хүүхэдтэй болоход шаардлагатай санхүүгийн баталгааг нь хангаж чадна байх хэмээн хэвлэлд онцолжээ.

Эх сурвалж: Financenews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 08:41

Буянтай хөгшин юмааа

Зочин
Зочин
2022-06-29 08:42

Юуны төлөөө хөдөлмөрлөж байв гэж энэ хүнийг их бодов. Энгийн хэрнээээ өгөөмөр олсноо зүгээр л бу�####�д түгээдэг тэр дэлхий шиг сэтгэлтэй юмааа

Зочин
Зочин
2022-06-29 08:44

Undarsan setgeltei hvn shvvvv vrgelj l sain vilsed setgeleee dewsej baidag

Зочин
Зочин
2022-06-29 08:44

дэлхийн олон хүмүүс таниас үлгэр жишэээ авах болтугай

Зочин
Зочин
2022-06-29 09:08

Битгий бүх хүүхдэд олгоосой. Хэрэгтэй төсөлд зарцуулаасай. Эс бөгөөс манай хүүхдийн мөнгө шиг аманд ч үгүй, хамарт ч үгүй юм болно. Нэг хүүхдэд 90 тэрбум $: 4 тэрбум хүүхэд= 22 доллар ноогдох нь байна

Иргэн
Иргэн
2022-06-29 10:21

ЯААНАА ЛҮМПЭН МОНГОЛЧУУД МААНЬ ОДОО АЖИЛ ХИЙХГҮЙ АРХИ ГУДРААД НӨГӨӨ БАФФЕРТИЙН МӨНГНӨӨС ӨГ ГЭЭД ЖАГСААД ЭХЛЭНЭЭ!!!

Холбоотой мэдээ

Back to top button