“Berkshire Hathaway”-ийн шинэ захирал хоёр хоногийн дотор $16.8 саяын хөрөнгө оруулалт хийжээ
Алдарт хөрөнгө оруулагч Уаррен Баффетын босгосон “Berkshire Hathaway”-ийн шинэ гүйцэтгэх захирал Грег Айбел том алхмууд хийж байна. Тодруулбал тэрбээр хоёр хоногийн дотор 16.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, “Taylor Morrison Home Corp”-ийг худалдан авч “Google”-ийн хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэд хөрөнгө оруулжээ.
Нэгдүгээр сард Уаррен гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч Айбел компанийн удирдлагыг хүлээн авсан. “Berkshire Hathaway”-ийн хөрөнгө оруулагчид Уарреныг компанийнхаа мөнгийг илүү зарцуулаасай гэж хүсдэг байсан тул Айбелийн энэ алхмууд тэдний сэтгэлд нийцэж магадгүй юм. Тус компани гуравдугаар сарын 31-нд 380.2 тэрбум ам.долларын бэлэн мөнгөтэй байсан. Ийм их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаа нь компанийн хувьцааны ханшийг дарж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж буй.
“Berkshire Hathaway”-ийн хувьцаа 2025 оны тавдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрснээсээ хойш 13 хувиар буураад байгаа юм. Харин АНУ-ын томоохон 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг S&P 500 индекс мөн хугацаанд 34 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.