Нийгмийн

Маргааш Тэрэлжийн гүүр орчим үерийн ослоос сэргийлэх өдөрлөг болно

Онцгой байдлын ерөнхий газраас “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”- ийг маргааш буюу долоодугаар сарын 02-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэнэ.

Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button