НийгмийнЭнтертайнмент
Д.Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг дуу болгож, наадмаар олны хүртээл болгоно

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмын хөгжмийн зохиолчоор ажиллана.
Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны хөгжмийн зохиолчийн ажлын онцлог тулганы гал бадраах ёслолд зориулсан хөгжмийн бүтээлийг шинээр туурвих бөгөөд Данзангийн Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" бүтээлийг дуу болгон амилуулж байна. Ингэхдээ монголчуудын дөрвөн цагийн аж амьдралыг гайхамшигт бүтээл болгон үзүүлэхээр бэлтгэж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.