ЭРҮҮЛ МЭНД

Н.Эрдэнэхүү: Жүжигчдийн бэлэглэсэн эхо аппарат утсаар бол iphone 14 гэсэн үг

ХСҮТ-д хошин урлагийн жүжигчид ирж, 2022 оны шинэ загвар бүхий, хиймэл оюун ухаанд суурилсан ЭХО-ны аппарат бэлэглэж, хамтран мэдээлэл хийлээ.

Жүжигчин Ц.Ганбаяр агсны эмчилгээнд зориулан босгосон хандиваас авч бэлэглэж буй "Эксперт" ангиллын "ZST" платформ бүхий "Resona i9" брэндийн 269 сая төгрөгийн өртөгтэй энэхүү ЭХО-ны аппаратыг ХСҮТ-ийн хяналтат оношилгоо, эмчилгээний тасгийн үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж  бөгөөд жүжигчид анд нөхрийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн, олон хүний амь насыг хорт хавдраас аврах боломж олгосон нь энэ.

Big show-ны хамт олонд ХСҮТ-ийн хамт олон гүн талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү "Монголд ганцхан байгаа, хамгийн өндөр хүчин чадалтай эхо аппаратыг бид бүхэнд хандивлаж байгаад баяртай байна. Ингэснээр ХСҮТ хоёр аппараттай болж байна. "Big show"-ны уран бүтээлчдийн бэлэглэсэн аппарат бол хамгийн сүүлийн үеийн эхо аппарат. Тухайн хавдрыг эрт илрүүлэхэд зориулсан, хиймэл оюун ухаантай эхо аппарат. Энэ аппарат нь хамгийн сүүлийн загвар. Утсаар бол айфон 14 гэсэн үг юм. Энэ технологи нь Монгол Улсад хоёр дахь нь" гэдгийг онцлон хэллээ.

Хавдар судлалын үндэсний төв энэ ЭХО-ны аппаратын өмнөх хувилбарыг 2020 онд 4 ширхэгийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч суурилуулж байсан бол өнөөдөр хиймэл оюун ухаан бүхий хамгийн сүүлийн технологи шингэсэн шинэ аппаратыг ийнхүү хүлээн авлаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button