Нийгмийн

Сэрвээний өндрөөр тэнцээгүй хасагдсан хязаалангуудын унаач хүүхдүүд бухимдаж, уйлж байна

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам хязаалан насны морьдн уралдаанаар эхэлж байна.

Хурдан морины уралдаан энэ оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл хязаалан насны морьд бүртгэл дуусаж, 400 гаруй морьд бүртгүүлснээс сэрвээний өндрөөр 40-өөд морь хасагджээ. Улмаар морд гарааны зурхай руу хөдөлж, даваа давтал хасагдсан морьдыг явуулахгүй гэснээр унаач хүүхдүүд гомдолтой байгаагаа илэрхийлж, зарм нь уйлж байна.

Тэд хэлэхдээ "Сая тэнцсэн морьдуудаас бидний морьдоос өндөр сэрвээтэй морьд байна. Биднийг явуулаач. Ялтан юмуу.Би түрүүлэх байсан юм. Өөрсдөө өнгө аваад эрлийз морьдоо оруулаад байна" гэх мэтчилэн ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-10 09:40

Тэнцсэн тэнцээгүй бүгдийг Эмээлтийн бой руу марш

Сэтгэ бод
Сэтгэ бод
2022-07-10 11:08

Хасагдсан морьдыг тусад нь хооронд нь ур�##�дуул

Иргэн
Иргэн
2022-07-10 12:33

Бугдий нь ур�##�дуулчихгуй дээ хэрэггуй юмаар хэл ам уусгэж хуухэд гомдоогоод.

эгэл
эгэл
2022-07-10 15:40

Хэзээ нэг том багагүй дураараа биш ,дүрмээрээ ур�##�ддаг болох вэ. Уяачдын 100хувь буруу, бас нялх хүүхдүүдийг өмнөө барьж турхирч гэнэ,ичихэд яана даа

Зочин
Зочин
2022-07-10 21:24

Хүний б�##�чир үрсээр тоглохоо болих болоогүй юу эрхэм уяачдаа! Томчуудаар унуулчих л даа. Гоё ш дээ!

Холбоотой мэдээ

Back to top button