Нийгмийн

Хязаалан гунан үхэр Өвөрхангайд хамгийн үнэтэй буюу ₮1.8 сая бол Баян-Өлгийд ₮820 мянга байна

Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны гуравдугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 24.3 мянган төгрөг, хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 5.4 мянган төгрөг, эр хонины үнэ 225.4 мянган төгрөг болж, 12.2 мянган төгрөг, эр ямааны үнэ 146.2 мянган төгрөг болж, 3.8 мянган төгрөгөөр тус тус өссөн бол атны үнэ 1.3 сая төгрөг болж, 26.6 мянган төгрөгөөр буурсан байна.

Хязаалан гунан үхрийн үнэ 2024 оны гуравдугаар сард Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 1.8 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 820 мянган төгрөг байна.

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2024 оны гуравдугаар сард 6.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.6 мянган төгрөг, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 142 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

Цагаан ноолуурын 1кг-ын үнэ 2024 оны гуравдугаар сард Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 180 мянган төгрөг, Өмнөговь аймагт хамгийн бага буюу 110 мянган төгрөг байна.

Боодолтой өвсний үнэ 2024 оны гуравдугаар сард Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 26 мянган төгрөг, Сэлэнгэ болон Дорнод аймгуудад хамгийн бага буюу 13 мянган төгрөг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-15 11:17

Хяза�##�ан эснээ бас Гунан үхэр юмуу? Хэхэхэ

Холбоотой мэдээ

Back to top button