Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Яг одоо Горхи Тэрэлжийн БЦГ-т байрших та бидний сайн мэдэх 100 ламын агуйн дэргэд Сave Rock цогцолбор байгуулагдахаар энэ өдөр тавигдлаа. Энэхүү төсөл нь 2020 онд хэрэгжиж эхлэх ба 100 орчим машины зогсоол, задгай театр, үйлчилгээний газар, ногоон орчин, ариун цэврийн байгууламж, иргэдэд түшиглэсэн үйлчилгээнүүд зэрэг бусад зүйлс төлөвлөгдсөн байна.

Тус цогцолборын газрын асуудлыг БОАЖЯ болон Горхи Тэрэлжийн БЦГ-аас шийдэж өгч байгаа ба төсөл хэрэгжүүлэгч Өндөр Улаан ХХК-ийн зүгээс нийт 6 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт хийх юм байна. Ашиглалтад орсон жилээс эхлэн цогцолбор жилийн нийт орлогын 2,5 хувийг Горхи Тэрэлжийн БЦГ-т өгөх гэрээг байгуулжээ. Тус хувиар орж ирэх санхүүжилтыг Тэрэлжид ногоон бүс, аялал жуулчлалын салбарт эргүүлэн зарцуулахаар тусгагджээ.

Арга хэмжээнд БОАЖЯ, АЖБЗГ-ын дарга С.Баясгалан, Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргад, Өндөр Улаан ХХК-ийн захирал П.Батхүү нар болон бусад төлөөлөгчид оролцож төслийг танилцуулав.
Мөн энэ үеэр БОАЖЯ-аас дотоод гадаадын аялагч жуулчдад морь унуулах үйлчилгээ эрхэлж буй нутгийн иргэдэд эмээл, хазаар бэлэглэж #Хандлагаа_өөрчилье хариуцлагатай аялуулахыг уриаллаа.

ЭХ СУРВАЛЖ: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.