Нийгмийн

Баянзүрх дүүргийн бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох үүднээс Баянзүрх дүүрэг энэ онд зургаан байр худалдан авах, 17 байрыг түрээслэхээр болсон.

Хүүхэд сурч, хүмүүжих боломжтой стандартад нийцсэн байх шаардлагыг тавьсан бөгөөд зарим барилгын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан танилцлаа. Түрээсийн байранд 1277 хүүхдийг хамруулах судалгааг гаргаад байна. Цаашид цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар зорьж байна.

Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35 мянган хүүхэд байгаагаас өнгөрсөн хичээлийн жилд 26 мянга нь цэцэрлэгт хамрагдсан. 2021-2022 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт 85400 хүүхэд ерөнхий боловсролын сургуулиудад суралцсан. Энэ тоо шинэ хичээлийн жилд нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнээс шалтгаалан зарим сургууль гурван ээлжээр хичээллэх хүндрэл гарч байгаа учраас мөн стандартад нийцсэн байрыг түрээслэхээр болсон.

Тодруулбал 111, 44, 97, 30, 14, 84, 120 зэрэг зургаан сургууль дээрх зохион байгуулалтыг хийж ажиллахаар болсон. Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх гурван ээлжээр хичээллэснээр хүүхэд оройтож харих, гэмт хэрэгт өртөх зэрэг тодорхой эрсдэл гардаг. Тиймээс энэ байдлыг гаргахгүйн тулд дүүрэг, орон нутаг зохион байгуулалтын ажил хийж, энэ асуудлыг шийдвэрлэж ажиллана. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-22 11:56

Ene chin harin uneheeer saihn medeee baihshiw. Iim zvil sanaa zowfoggvi bn gdg amidrald min tom asuudal shiidegdej bgam shg l shn bn

Зочин
Зочин
2022-07-22 11:58

өөө яасан сайхан мэдэээ вэ аштай юу дааа

Зочин
Зочин
2022-07-22 11:58

З�##�уу хүмүүсд болон олон өрх гэрт маш том хөрөнгө оруул�##�т болж байгаам шдээ ингэснээрэээ

Холбоотой мэдээ

Back to top button