Нийгмийн

Зөвхөн вакцин тариулсан хүүхдийг хичээл, сургуульд хамруулна гэдэг ХУДЛАА

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр таваас 11 насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд эцэх эхчүүд хүүхдэдээ вакцин тариулахгүй гэх байр суурийг илэрхийлсээр буй. Учир нь зарим мэдээллийнн хэрэгслүүдээр болон цахим хуудсуудаар "зөвхөн дархлаажуулалтын вакцинд хамрагдсан хүүхдийг хичэээлд сургуульд хамруулна" гэх мэдээлэл тархаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөхдөө: Вакциныг зөвхөн эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр буюу сайн дурын үндсэн дээр хийнэ. Заавал вакцинд хамрагдах ёстой гэдэг байдлаар хандахгүй. Гэхдээ цар тахлын омикрон хувилбарын дараагийн давлагаа эхэлсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA4, BA5 хувилбар нийт тохиолдлын 10 орчим хувьд илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. Бид вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. ДЭМБ болон бусад улс орны эрүүл мэндийн байгууллагууд ч судалж байгаа.

Энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Мэдээж сайн дурын үндсэн дээр учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтой. Монгол Улсын хувьд "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button