Нийгмийн

Хөдөө, орон нутгийн ШТС-ууд эко бие засах газартай болно

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "НИК" ХХК, "Петровис ойл" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт нүхэн жорлонгийн хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй эко бие засах газар байгуулахад хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж гарын үсэг зурлаа.

Тус төслийг үндэсний хэмжээнд зохион байгуулах ба 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх цэгүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх юм.

Орон нутаг, алслагдсан дүүрэг, хорооллын ШТС-ууд нүхэн жорлонтой, энэ нь байнга цоожтой байдаг нь иргэдэд бухимдал төрүүлдэг. Дээрх төсөл хэрэгжиж, жигдрээд ирвэл орон нутаг руу ая тухтай зорчих боломж нэмэгдэх юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button