Нийгмийн

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И өнөөдөр манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2022.08.07/ манай улсад ирнэ.

Энэ удаагийн айлчлалаар яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотой асуудал багтаж байна.

Мөн айлчлалын хүрээнд МУ-ын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох аж.

Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
6079
6079
2022-08-07 10:26

Багануурын цахилгаан станцын ажлыг 25 жил ашиглах эрхээр бариулж байгаа нь хамгийн эрсдэлтэй шийдвэр шүү. Яваандаа хятадууд улс орны стратегийн чух�##� с�##�барт ноёрхол тогтоохын эхлэл .

Bidon
Bidon
2022-08-07 11:35

Manai hed shud amaa ugaaj bgaa daa haha goshnogiin dolooj tseverleh geed haha

зочин
зочин
2022-08-07 14:10

Эрээн өртөөний хүлээн авах чадварыг нэмэгдүүлэнсэй! ялангуяа биг беги ачаа.Жоншны экспорт ёстой дампуу бнаа!

Холбоотой мэдээ

Back to top button