УЛС ТӨР
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр товложээ.
Айлчлалын хүрээнд талууд, өмнө нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэлэлцсэн худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны асуудлуудын хүрээнд санал солилцох аж.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2024 оны 9-р сард Эрээн-Замын-Үүд боомтоор Монголд ирж ажилласан бөгөөд энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын асуудлаар санал солилцож байсан билээ.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.