НИЙГЭМ

НҮБ-ын хуралд “Ногоон паспорт” санаачлагыг үндэсний туршлага болгон танилцуулжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачлагаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмлжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сарын 23-нд болсон.

Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачлагыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, санхүүгийн байгууллагын оролцоог идэвхижүүлэх зорилготой юм. 

Уулзалтад оролцсон дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн ялгааг тэглэх, дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй, улмаар 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрээ ахиулах бодит төлөвлөгөөгөө танилцууллаа. Арга хэмжээний үеэр ХБНГУ, Норвеги, Франц, ИБУИНВУ, Швед, Дани, Нидерланд зэрэг улс Парисын хэлэлцээрийн санхүүжилтийн гол механизм болох “Уур амьсгалын ногоон сан”-д оруулж буй хувь нэмрээ дахин нэмэгдүүлэх үүрэг амлалт авчээ.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар мэдээлэв.

Түүнчлэн Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ 9 дүгээр сарын 21-ний өдөр залуусын үзэл бодлыг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх зорилготой Залуучуудын дээд хэмжээний уулзалт болжээ.Уулзалтад БОАЖЯ-ны санаачлага “Ногоон паспорт” аяны хүрээнд болсон өсвөр үеийнхний байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх шалгаруулалтад шилдгээр шалгарсан сурагч Б.Энэрэл амжилттай оролцож, Монгол сурагчдын хөтөлж буй  “Ногоон паспорт” санаачлагыг үндэсний туршлага болгон НҮБ-ын индэр дээрээс  танилцуулжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр манай улс дэлхийн соёлын болон байгалийн өвд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Addressing Clmate Change Impacts on Cultural and Natural Heritages” санаачлагад нэгдэв. “Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийн түншлэл” санаачлагад нэгдсэн орны хувьд манай төлөөлөгчид энэ санаачлагын нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Awc Canadian Pharmacies http://buyciallisonline.com/# - Buy Cialis Dosage For Cephalexin Cialis Pillsforyou24

StevSlarie
StevSlarie

Diazepam Online Uk http://buyciallisonline.com/# - Cialis Viagra Argentinien Buy Cialis Provera Internet C.O.D. Store Saturday Delivery

Холбоотой мэдээ

Back to top button