Д.Тогтохсүрэн: ҮХЦ-ээс дахин тайлбар авсны дараа ҮХНӨ-ийг хийнэ
Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын ДӨРВӨН гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэж үзэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан. Нэгэнт ҮХЦ эцсийн шийдвэр гаргасан учраас УИХ хянах, авч хэлэлцэх эрх байхгүй. Гэхдээ цаашдын эрх зүйн орчныг хэрхэх вэ гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй учраас МАН-ын бүлэг авч хэлэлцэж байна. Бүлгийн зүгээс
Нэгдүгээр: ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх хэдий ч, нэмэлт тайлбар авах шаардлагатай гэж үзэж тодруулга хүслээ.
Хоёрдугаарт: ҮХЦ-ийн шийдвэр нэгэнт гарсан учир бид ҮХНӨ-ийг ярихаар өөр аргагүй. Шууд Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулаад явчихаж болохгүй гэж үзэж байна. ҮХНӨ-ийг УИХ-ын 57-оос доошгүй гишүүн хийхээр заасан байдаг. Энэ зарчмыг баримтлана. Өнөөдрийн хувьд ийм хоёр асуудлаар бүлэг шийдвэр гаргалаа. Цэцээс тайлбар ирсний дараа бүлгийн хуралдаанаар дахин оруулна. Гэхдээ бид цэцийн эцсийн шийдвэрт нөлөөлөх гэж байгаа юм биш” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гэж бас нэг өмхий ханхлуулсан хулгайч байнаа.