ЭРҮҮЛ МЭНД

Цусны үүдэл эс буюу чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгадаг боллоо

2010 оноос эхлэн цусны үүдэл эс шилжүүлэх буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэх ажил эхэлсэн.

Эмч мэргэжилтэн бэлтгэх, байр тохижуулах, тоног төхөөрөмж суурилуулах, эмч нараа тоног төхөөрөмж дээр сургах гэх мэт нөр их ажлын дараа 2014 онд өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эс шилжүүлэх хагалгааг нэвтрүүлж байжээ.

Үүнээс хойш 27 өвчтөнд энэ хагалгааг амжилттай хийгээд байна. 2022 онд донороос цусны үүдэл эс авч өвчтөнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлжээ.

УНТЭ-т уг эмчилгээг нэвтрүүлэх гэж 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 9 ортой хими эмчилгээний тасаг бий болгосон байна.

Үүний үр шимээр 2022 оны долоодугаар сарын 23 өдөр үүдэл эс шилжүүлэх буюу чөмөг шилжүүлэх хагалгааг амжилттай хийж чадсан талаар ЭМ-ийн сайд Л.Энхболд мэдээллээ. Гадаадад 400-700 сая төгрөгөөр уг эмчилгээг хийлгэдэг байсан бол ийнхүү Монголдоо бага зардлаар хийлгэх боломж нээгдэж байгаа юм.

Энэ эмчилгээг хүүхдэд хийдэг болох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ирэх жил анхны хагалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Монголдоо эмчилдэггүй байсан 4 эмчилгээг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнгүүд сүүлийн жил гаруй хугацаанд нэвтрүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алтай.
Алтай.
2022-08-30 18:08

Ашгүй дээ,манай монгол эмч нар чадварлаг шүү,бүгдэд нь амжилт хүсьe.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x