УЛС ТӨР

Л.Халтар явахгүй, дэд сайдаар үлдэнэ

"Дан дээл"-тэй сайд нарыг чөлөөлж, шинээр арван сайд томилон өчигдөр тангараг өргөсөн билээ. Өнөөдөр /2022.08.31/ үргэлжлээд яамдын ТНБД, дэд сайдуудын халаа сэлгээ явагдаж байгаа юм. Ингэхдээ хуучин сайдуудын ихэнх нь яамандаа дэд сайдаар үлдэх хувилбар явагдаж байна.

Тухайлахад, Л.Халтар яамандаа дэд сайдаар үлдэж буй аж. Тэрбээр эл саналыг хүлээн зөвшөөрвөл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн томилох юм байна.

Л.Халтарын хувьд: Анх "Цэвэрлэгчээс сайд болтол дэвшлээ" гэх үгээр пи-араа хийж сайдын суудалд заларч байв. Тодруулбал, "Улаанбаатар төмөр зам"-д анх цэвэрлэгчээр ажиллаж байгаад дараа нь ачигч болж улмаар дарга, захирал болтлоо дэвшсэн гэдэг.  

  • 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч
  • 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч
  • 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш
  • 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга
  • 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал
  • 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга
  • 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар
  • 2020 оноос Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-31 11:52

ХАЛТАР ИХ МУУ САНААНЫ НӨХӨР ДААН Ч ГЭМ НЬ ИХ АЙМХАЙ Л ДАА. ЦЭВЭРЛЭГЧ ЭНТР ГЭЖ БИЧҮҮЛНЭ АЛБААР ЭНМУУГ Л ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛГЭЭД БАЙЖ ГЭНЭ ЮМ ЮМ Л ҮЗСЭН ШААНА ДАА ТОМЧУУЛД ХЭРЭВ ҮНЭХЭЭР БОЛОВСРОЛГҮЙ НЭГЭН БАЙСАН БОЛ ИНГЭЖ ЯВАА Ч УУ ГҮЙ ЧУУ ЗАЛЬТАЙ НЭГМУУ ХУРГАН ЗАЛЬТАЙ. АМЬДРАЛЫХАА ТУРШИД РААШ ДАРГЫН СУГАНЫ ҮС ЯВСАН ДЭЭР ҮЕИЙН ТОМЧУУЛ ЖИШЭЭ НЬ РААШ ДАРГА ХАМГИЙН ДУУЛГАВАРТАЙ АЙМХАЙ НОМХОН ТЭМЭЭ БУРАНТАГЛАДАГ ШИГ ХАЛТАРЫГ СОНГОЖ АВААД ХАМАГ ЮМАА ХИЙЛГҮҮЛДЭГ ОДОО Ч ХИЙЛГҮҮЛЖ БАЙГАА

Зочин
Зочин
2022-08-31 12:44

dedeer ch uldeed hereggui nuhur baina lee dee

zochin
zochin
2022-08-31 13:00

MASH DAICHIN CHADVARLAG SAIN MENEJER BOLOHIIG DARHANCHUUD BOLON KHAMT AJILLADAG HUMUUS NI HELEED BAIGAAG TV s harsan

Зочин
Зочин
2022-08-31 13:20

чингэлэг тээвэрээсээ с�##�ж чадахгүй нь дээ

Back to top button