Нийгмийн

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж БНСУ-д ажиллаж байна

Өнөөдөр /2022.09.07/ БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Сувон хотын дарга И Жэ Жүн, “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын дарга У Ги Чүл нартай уулзлаа.

Уулзалтаар:

  • “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын мод тарьж буй аймгуудын тоог нэмэгдүүлэх, байгаль орчны салбарын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, харилцан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
  • “Ногоон Ази сүлжээ” ОУТББ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, шороон шуургыг бууруулах зорилгоор орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн агро-ойжуулалт, иргэдийн бие даан, хамтарч, хоршиж ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх 2000 онд Монголд мод тарьж эхэлсэн бөгөөд 2007 онд Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдаж, одоогоор 700 орчим га талбайд 800,000 гаруй модыг тарьж, тогтвортой арчилгаа хамгааллын ажлыг хийж байна.
  • Сувон хотын хувьд Төв аймгийн Эрдэнэ суманд “Сувон хотын иргэдийн төгөл“-ийг байгуулж, нийт 100 гаруй мянган мод тарьж ургуулаад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-07 15:12

Арбайт хийхээр яваа юу гэж бодлоо шүү хэ хэ

Иргэн
Иргэн
2022-09-07 15:16

Байдрагын голд модоо тарь. Хэрэгцээгүй газар мод тарьсан болоод амиа аргацааж хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button