Нийгмийн

Шаардлага хангасан 110 шуудангийн машин дугаарын хязгаарлалтгүй зорчихоор боллоо

Шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл шаардлага, стандартад нийцүүлэн шуудангийн илгээмжийг хугацаанд нь үйлчлүүлэгчдэдээ хүргэж өгөх үүрэг хүлээдэг.

Уг үүргийг хэрэгжүүлэхэд шуудангийн компаниудын хүргэлтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас хамааран, Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана” гэснийг хэрэгжүүлэн ажиллахад хүндрэл тулгараад байсан юм.

Тус хороо нь Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлснээр шуудангийн аюулгүй байдлын стандарт болон холбогдох бусад стандарт, шаардлагуудыг хангасан 110 шуудангийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй зорчихоор боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button