НИЙГЭМ

Д.Сарангэрэл сайд 10.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2022.09.26/ “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн нь олны бухимдлыг төрүүлээд амжсан юм.

Тэрбээр "Амьжиргааны түвшин доогуур буюу ядуу өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ" хэмээн ярьсан билээ.

Олон нийт бухимдлаа илэрхийлж, түүнийг ажлаа өгөхийн шаардан цахим хөдөлгөөн өрнүүлээд буй энэ өдөр тэрбээр мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, 10.00 цагаас ХНХЯ-ны байранд мэдээлэл хийх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 13:12

Зүгээр огцроод өг! Чиний толгой угаасаа хүрэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button