Нийгмийн

Биржийн бус зах зээлийн 1 жилийн ой боллоо

Биржийн бус зах зээлийн 1 жилийн ой өчигдөр /9-р сарын 15/ тохиож, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж, Монголын Ипотекийн Корпораци ОССК (МИК) ХХК ивээн тэтгэж ажиллав. МИК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр “Биржийн бус зах зээлийн боломж” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцон, биржийн бус зах зээлийн цаашдын хөгжлийн тухай санал бодлоо илэрхийллээ.

МИК-ийн хувьд өнгөрсөн 1 жилийн хугацаанд орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэхэд зориулж, тус зах зээл дээрээс 12 сая ам.долларын бондыг амжилттай татан төвлөрүүлээд байна.  

Эх сурвалж: МИК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button