Нийгмийн
Канадын сенатын ахмад Ж.Фюригийн айлчлалтай холбоотойгоор зам хаана
Монголд айлчилж ирээд буй хүндэт зочин УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ирсэн. Монголд ирээд Улаанбаатар их дэлгүүрээр төрийн хамгаалалтан дор хэссэн байна.
Өнөөдөр /2022.10.10/ УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Тэгвэл мөн өнөөдөр оройн 18:00 цагаас 21:00 цагийн хугацаанд Сүхбаатарын талбайн зүүн урд уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто зам дагуух Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжны авто замын хөдөлгөөнийг зочин, төлөөлөгчдийн зорчих үед бүрэн хааж хамгаалалт, зохицуулалт явагдах талаар ТЦА-наас мэдээллээ.
Замын хөдөлгөөнд хөдөлгөөнд оролцогчид дээрх авто замуудыг сонгон зорчихгүй байхыг мөн анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.