СПОРТ

Волейболын дээд лиг: 2021 оны аварга "Ноён" клуб өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Монголын волейболын холбооны "Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах" тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр эрэгтэй багуудын тоглолт явагдах хуваарьтай. Тодруулбал, спортын төв ордонд 12 цагаас "Хилчин-Алтайнбарс" болон "Хасу-Мегастарс" клубуудын тоглолтоор үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөл эхэлнэ. Уг тоглолт лигийн эхний бөгөөд онцлох тоглолт. Мөн оройн зургаан цагаас 2021 оны волейболын дээд лигийн аварга шалгаруулах "Натур Мед Ноён" клуб "Тэнүүн Огоо" клубтэй тоглох хуваарьтай байна.

2022 оны дээд лигт шинэ залуу бүрэлдэхүүнт багууд болох Баянхонгор Корунд Гео, Өмнөговь Шанх-Транс, Минжит Булган баг өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button