Нийгмийн

ЦЕГ: Койны асуудлаар прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөхгүй

Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийт 73 ширхэг койн гарснаас одоогийн байдлаар 36 койны арилжаа хийгдэж байгаа юм байна. Үүнээс урьдчилсан худалдаа хийгдэж хөрөнгө босгоод алга болсон дөрөв, анхдагч арилжаагаар мөнгө босгоод алга болсон дөрвөн койн байгаа аж.

23 крипто бирж байгуулагдсанаас гурав нь СЗХ-ноос зөвшөөрөл авч ажиллаж буй. Тэгвэл О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нар нь бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж IHC койн гарган, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор хэдэн койныг шалгаж байгаа талаар болон IHC-ий эздэд ЦЕГ-аас шалгаж байгаа эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад дараах хариултыг өглөө. Тодруулбал, “Прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөхгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button