Сурвалжилга: Таван залуу тутмын хоёр нь мөрийтэй тоглоомд донтож, амьдралаараа хохироход ойртлоо

Иргэн Х.С хоёр жил гаруй хугацаанд цахимаар мөрийтэй тоглоом тоглосон. Энэ хугацаанд тэр гэр оронгүй болж эхнэр хүүхдээсээ салжээ. Мөн дээрээс нь 150 сая гаруй төгрөгийн өрөнд орсон байна.
Уг нь түүний хувьд 33-хан настай. Гэтэл мөрийтэй тоглоом тоглож, амьдралаа үрэн таран хийсэн түүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ.
Х.С-ын хувьд нутагтаа мах, түүхий эдийн наймаа, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байжээ.
Харин одоо...
Бид Х.С-тай холбогдож ярилцахад сэтгэл санаа нь маш хүнд байдалд байгаа гэдгээ илэрхийлж байв. Одоогоор Эрдэнэт хотод бусдаас зугтан очиж өрөө дарахаар ажиллаж байгаа юм байна.

Тэрбээр “Болж өгвөл үхээд өгмөөр байна. Эхлээд 20, 30 мянган төгрөгөөр тоглодог байсан бол 200, 300 мянган төгрөгөөр тоглодог болсон. Надад дандаа алдаж явсан үе байхгүй. Эхлээд олдог л байв. Нэг удаа бүр 30 сая төгрөг хожсон. Яах ийхийн зуургүй ороод ирсэн их мөнгийг ёстой л нэг баруун солгойгүй цацдаг юм билээ. Хажууд сууж байсан найздаа хүртэл 500 мянгыг нь ёндооны хишиг гээд өгчхөж байх жишээтэй. Гэтэл нөгөө 30 саяынхаа үлдсэн 20 саяар нь тоглоод алдчихдаг байгаа.
Тэгээд л алдсанаа олох гээд улам улайраад тоглочихдог юм билээ. Нэг л мэдэхэд гэр орон байгаа бүх амьдралаа тавиад туучихсан. Мөн дээр нь 150 сая төгрөгийн өртэй үлдсэн. Ах дүү хамаатан саднаасаа хүртэл худал хэлж мөнгө аваад тоглочихсон. Ах нь худалдаа наймаа эрхэлдэг байсан учраас нутгийнхныхаа ноднин жилийн хаврын ноолуурыг аваад мөнгийг нь өгөөгүй байгаа. Өрөө төлж барагдуулах санаатай ажиллаж байна. Хамгийн гол нь эхнэр хүүхдээсээ салсандаа үнэхээр харамсаж байна” хэмээн ярив.
20-40 насны таван хүн тутмын хоёр нь мөрийтэй тоглоомчин болж дээрх залуугийн эгнээнд элсэхэд бэлэн болжээ
Хамгийн аюултай нь хоёр жил гаруй хугацаанд мөрийтэй тоглож өрөнд орсон Х.С анх 20, 30 мянган төгрөгийн бооцоо тавьж эхэлсэн байна. Харин одоо залуус 200, 300 мянган төгрөгөөр мөрийтэй тоглох болж. Энэ нь богино хугацаанд хөөрхөн өсчихдөг учраас зарим нь бүр ажил хийх дургүй болжээ.

Энэ талаар бид 24 настай Н.Б-тай ярилцахад “Би лав өчигдөр 200 мянган төгрөг хожсон. Харин өнөөдөр 100 мянга гаруйг нь алдлаа. Гэхдээ алддаг өдөр байхад давуулж олдог өдөр байдаг юм” хэмээв. Харин тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх талаар асуухад “Ажил хийхийг нэг их хүсэхгүй байна. Уг нь саяхан нэг газар тогооч хийж байсан. Гэхдээ цалин буухгүй, зарим нөхцөлд хүндрэлтэй байсан учраас гарчихсан. Өдөр нь таксинд яваад оройгоор покер тоглочихдог болохоор ажил хийх хүсэл ч төрөхгүй байна” хэмээн ярьсан юм.
Б.Дэлгэрхангай: Та 100 төгрөгийн бооцоо тавьж тоглосон ч хууль зөрчиж байгаа хэрэг
Бид энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайтай уулзаж, тодрууллаа.
Тэрбээр, “Кронавирусын цар тахалтай холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихэссэн. Үүн дотроо цахимаар мөрийтэй тоглох гэсэн гэмт хэргийн тоо нэмэгдсэн гэж хэлж болно.
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг 2021 оноос гэмт хэрэгт тооцдог болсон. Онлайн мөрийтэй тоглоомын ард 20-40 насны хүмүүс ихэвчлэн байна. Бараг таван хүн тутмын хоёр нь цахим тоглоом тоглодог байх. Цахим мөрийтэй тоглоомын ард хиймэл тоглогч тоглуулах, мөн хөзрийг компьютер дээрээс харж болохоор программчилсан байх боломжтой.
Тиймээс мөрийтэй тоглоод мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй. Цахимаар ч бай, ширээний ард ч бай мөрийтэй тоглохгүй байх нь л хамгийн оновчтой шийдэл мөн. Мөрийнд тавьсан мөнгөний их багадаа биш 100, 200 төгрөг тавьж тоглосон ч та хууль зөрчиж буй хэрэг. Мөн зохион байгуулбал эрүүгийн хэрэг болдог шүү гэдгийг анхааруулж байна” гэв.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол ямар хуулийн хариуцлага хүлээх талаар мэдээллийг энд дарж харна уу.
Хэдийгээр манай улс хуульдаа ийнхүү зөвшөөрөөгүй хэдий ч цахим орчинд “30 сая төгрөгийн тэмцээндээ бүртгүүлээрэй. Та ердөө 20-хон мянган төгрөгөөр хожих боломжтой. Яараарай” гэх мэтчилэн зарууд их байна.
Цахим мөрийтэй тоглоом явуулдаг сайтууд /Бид сэдэл өгөх болон ямар нэгэн сайтыг сурталчилах гэсэнгүй. Харин хуулийн байгууллагууд анхааралдаа аваасай хэмээн нэрлэж байна/:

- Topaz pocker
- Megamon
- Cool
- Go гэх мэтчилэн идэвхтэй олон сайт бий.
У.Чанцалдулам: Мөрийтэй тоглоом тоглохдоо би юу гэж донтох вэ дээ гэж бодсоор яваад л донтчихдог
Тэгвэл эндээс хуулиараа хорьсон хэдий ч яагаад тоглоод байна. Хүний оюун бодолтой холбоотой юм биш үү гэсэн асуудал гарч ирнэ. Яг энэ асуудлаар сэтгэл зүйч У.Чанцалдуламтай ярилцлаа.
-Мөрийтэй тоглоомд донтож улмаар өр ширэнд орсон хүмүүсийн сэтгэл зүйн асуудал их эмзэг байдаг бололтой. Тиймээс тэдний сэтгэл зүйд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон байна?
-Донтолт гэдэг талаас яривал хүн ямар ч зүйлд донтож болно. Жишээ авахад тамхичин хүн тамхиа татахгүй болохоор уур нь хүрээд, байж ядаад, давчдаад л. Ганцхан ширхэг тамхи олоод татчихмаар байна. Хоол унд хамаагүй ухааны юм ярьдаг. Харин тамхиа сороод хэсэг хугацааны дараа сэтгэл санаа нь тайвшраад ирдэг. Энэ бол өөрөө өөрийнхөө хэрэглээг хянах боломжгүй, бодол санаагаараа өөрийгөө удирдах боломжгүйд хүрсэн гэсэн үг. Тэр хүний хүсэл зоригоос хамаарахгүй болоод ирж байгаа юм.
Мөрийтэй тоглоомын хувьд мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомонд донтох хоёрын хооронд ялгаатай. Мөрий тавьж тэдэн төгрөг олчих юмсан гэдэг нь чухал биш, ерөөсөө л мөнгөө тавиад тоглох үедээ кайф авдаг, асар хүчтэй тоглох дур төрдөг. Энэ бол донтолт.
-Таны саяын хэлсэн зүйлээс харахад мөнгө олохыг чухалчилдаггүй. Харин тэр кайф авахын төлөө тоголдог байх нь?
-Биш. Би тэрбумыг олчихъё гэх, өр зээл тавих нь чухал биш, тоглох нь чухал. Донтох эмгэг гэдэг хүнийг улам өөр рүүгээ татдаг. Одоо болохгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Хүн тэр дунд нь орж явсаар нэг л мэдэхэд уураг тархинд нь амьдрал ахуйгаа өөд нь татъя, өсч дэвжихийн тулд мөрийтэй тоглоомоор гайгүй мөнгө олж л цаашаа явах юм байна гэдэг бодлын тойрогт орчихдог.
Мөрийтэй тоглоом бол маш богино хугацаанд хүний амьдралыг үгүй хийдэг. Тэрбум төгрөгийн өрөнд орно гэдэг тэр хүн насаараа төлөөд барахгүй. Тэр битгий хэл бид ч 500.000 төгрөгийн лизингээр авсан гар утсаа алдчихаад яадаг билээ. Хэд хоног бодоод л, нүдэнд харагдаад, тэгдэг ч байж, ингэдэг ч байж гэж харамсдаг. Мөрийтэй тоглоод хамаг байдгаа алдсан хүн үүнээс ч дор юм болно.
-Мөрийтэй тоглоомд залуус яагаад их донтох татагдах болов?
-Мөрийтэй тоглоомоор баяждаг гэдэг агуулга л залуусыг уруу татдаг. Үнэн хэрэг дээрээ тийм биш. Хамгийн гол нь мөрийтэй тоглоомонд донтох гэдэг жаахан цаашаа явахад л асар том гарах гарцгүй зүйл рүү орох үүд нь нээгдэчихэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Мөрийтэй тоглоомоос бөөн бөөнөөр олоод баяждаг гэдэг агуулгын хэдэн хувь нь үнэн, хэд нь худлаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч тогтоогоогүй. Залуусыг дуудаж оруулж байгаа хүмүүс “Болно, бүтнэ. Чи чадна” гээд л оруулж байгаа. Гэтэл цаана нь энэ бол зохион байгуулалттай, хэн нэгэн ашиг олдог л үйл явц. Тийм учраас ийм хүмүүсийн өгөөш, идэш болох вий гэдгээ маш сайн тунгааж бодохыг хичээ гэж хэлмээр байна.
Ер нь мөрийтэй тоглоомоор амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байгаа тохиолдол байхгүй. Харин эсрэгээрээ асар их сэтгэлийн зовлон руу өөрийгөө хийчихэж байгаа юм. Өөрөөсөө гадна эцэг, эх, гэр бүлээ тэр чигээр нь ангал руу татчихдаг. Төлж барахааргүй өрөнд орно, хамаг эд хөрөнгөө зарна. Сүүлдээ амиа хорлоод нас барлаа гэхэд ард нь маш их сэтгэлийн дарамттай нөхцөлд хүмүүсийг үлдээж байгаа л асуудал.
-Ямар насны, ямар хүн илүү татагддаг вэ?
-Тэр хэн байх нь хамаагүй. Дээд боловсролтой байж болно, олон хэл мэддэг байх нь хамаагүй, нэг л яваад орчихвол жингүйддэг. Хүн чинь их сонин. Уг нь “Би юу гэж донтох вэ дээ. Алдвал больчихно” гэж боддог. Гэтэл нэг тавьж үзээд алдаад л, дахиад тавихаар олоод байгаа юм шиг. Энэ чинь тактикийн юм шүү. Мөрийтэй тоглоом гэдэг том бизнес. 100.000 өгөөд тоглотол 200.000 олоод, 300.000 олоод дахиад 500.000 олох маягаар итгэлийг нь төрүүлдэг. Ингэж олоод байгаа юм чинь гээд том хөдлөөд л хамаг юмаа алддаг. Мөрийтэй тоглоом гэдэг чинь шударга тоглоом биш. Ашгийн төлөө хүн зохиосон программ шүү дээ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ямартай ч мөрийтэй тоглоом тоглох болон зохион байгуулах нь Монгол Улсын хуульд зөвшөөрөгдөөгүй. Гэтэл яагаад энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Хамгийн гол нь хөдөлмөрийн насны залуус амар хялбар аргаар мөнгө олох буюу мөрийтэй тоглоомын амтанд орж ажил хийхгүй байгаа нь хамгийн гол анхаарах өнцөг байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөрийтэй тоглоом хар мөртэй. З�##�уус минь хол л яваарай
Сарын орлого нь тэрбум хүрдэг сайтыг 200 мянгаар торгоод явуулдаг гэсэн. Эрүүгийн хэрэгт татдаг гэдэг худлаа. Ард нь авилг�##� байгаа байх л даа
Харамс�##�тай юм ажил хийж өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олох байт�##� амархан аргаар мөнгө олох гэсэн б�##�чирхан бодолоосоо болж хамаг байдагаа �##�дан хэд дахмн дордуулах хүмүүсийн сэтгэлгээ дэндүү харамс�##�тай
Mongo olohiin toloo togloj ger oron ch vgvi bolohiig hen hvsehew.
Олон хүмүүс амьдр�##�аа амь насаа энэ муу мөрийтэй тоглоомноос болж их �##�даж байгаа
Энэ тоглоомонд орсон хүн хэн ч биш болж байж л гарч чаддаг юм шиг бүр донтчихдог аймаар шүү хэд хэдэн хүнийг харж байсан
Holuyr baigaarai zaluusaaa moriitei togloomnoos
Хууль ёсны мөрийтэй тоглоомын газартай л болох хэрэгтэй хөгжсөн улс баяжсан хүн зөндөө л байгаа �##�дсанч авилг�##�аас бага
Olon ym hutsalgui tornii tsaana hiicheegui bga deer naad gazaraa chuluulj ug .dawaetsan muu m#lchid ta nar shig erh darhtai hun mongol ulsad bnuu .uls ornii hugjiliig hoish tatsan nowshnuid . hucheer bugdiig n ene gazaraas z##luul