ДЭЛХИЙНийгмийн

УАЦЭ цөмийн зэвсэг туршина

УАЦЭ ойрын хугацаанд цөмийн зэвсмэг туршихаар болжээ. Эвслийн ЕНБД Йенс Столтенберг өчигдөр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, туршилтыг Украины нөхцөл байдал хурцдахаас ч өмнө төлөвлөсөн байсан гэнэ.

"Энэ бол манай цөмийн зэвсэг аюулгүй, хэвийн байгааг шалгах ердийн стандарт туршилт байх болно. Бид өмнө нь төлөвлөсөн байсан туршилтаа одоо нөхцөл байдал эгзэгтэй гээд хойшлуулах юм бол харин ч илүү эрсдэлтэй байдал руу явна" гэж тэрбээр өгүүлжээ.

Өмнө нь олонтаа мэдэгдэж байсан "ОХУ одоогоор цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй байгаа" гэсэн байр сууриа Йенс Столтенберг энэ удаад мөн давтжээ. Украинд зэвсгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ ч илэрхийлсэн байна.

ОХУ-ын тухайд, Гадаад харилцааны яамнаас саяхан Кремль цөмийн зэвсэг хэрэглэхийн эсрэг хатуу байр суурь баримталж байгаа талаар мэдэгдэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-10-12 08:45

Товчилсон нэрээ ядаж нэг удаа ха�##�тан дотор бүтнээр нь биччих л дээ.

Зочин
Зочин
2022-10-12 08:57

Мэдээ бичиж байгаа юм бол УАЦЭ гэдгээ тайлбарлаж бичээч ээ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-12 09:37

УМАРД АТЛАНТЫН ЦЭРГИЙН ЭВСЭЛ буюу НАТО гээд биччихвэл уншиж байгаа хүмүүст эргэлзээ байхгүй болно. Товчилж тэр бүр байгаагүй хүмүүст хоногшоогүй үгийг заав�##� бүтнээр нь эхлээд бичих тайлбарлах хэрэгтэй шүү!!!

Зочин
Зочин
2022-10-12 13:58

Цөмийн зэвсэгээ АМЕРИКТАА аваачиж туршаарай.ХҮН ХОГНУУД АА

Холбоотой мэдээ

Back to top button