Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэх вэ
Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх нь эцэг эхчүүдийн хувьд “дайн”-аас өөрцгүй юм болдог. Заримдаа даалгавар хийж буй хүүхэд нь ч залхаж, хийлгэхээр суусан ээж аавууд нь уурлан болих тохиолдол гардаг. Уг нь хүүхдэдээ гэрийн даалгавар хийлгэнэ гэдэг нус нулимстайгаа холилдож дуусах эд биш.
Харин ч хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг нэмэгдэж байна гэж харах хэрэгтэй. Хэтэрхий их хүчилж гэрийн даалгавар хийлгэснээр олон хүүхэд хичээлдээ дургүй болдог байна. Мөн эцэг эхчүүд ч бас энэ асуудлаас болж стрессддэг нь тогтоогджээ. Тэгвэл хүүхдэдээ яаж гэрийн даалгавар хийлгэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.
1. Ирээдүй хүсэл мөрөөдөлтэй нь холбож зорилгыг нь ойлгуулах
Та нэг удаа хүүхдээсээ ямар хүн болох талаар асууж байсан уу. Хэрэв та үгүй гэж хариулж байвал яг одоо асуугаад үзээрэй. Хэлсэн хариулттай нь уялдуулж эелдэг зөөлнөөр даалгавраа хийх ёстой хэмээн ойлгуулах нь зүйтэй. Мөн “Чи гэрийн даалгавар хийх хэрэгтэй” гэсэн байдлаар харьцвал түүний сонирхлыг улам л бууруулах болно. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд хичээл хийх нь ямар ач тустайг тайлбарлаарай.
2. Хүүхэдтэйгээ уралдаж тоглох
Өрсөлдөх сэтгэлгээг төлөвшүүлэх нь хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгодог. Жишээлбэл, уралдах хэлбэрээр тогловол хүүхэд даалгавраа хурдан шаламгай хийх гэж илүү хичээнэ.
3.Арга барилаа олоход нь туслах
Унших, ярьж өгөх, бичүүлэх болон нүдээр үзүүлэх гэх мэт аргуудыг ашиглаж аль нь түүнд илүү сонирхолтой санагдаж байгааг олж мэдээрэй.Төлөвлүүлж, завсарлуулж амраан аль болох залхаахгүй байхад анхаараарай.
4. Биеэ нь даахад нь туслах
Та хүүхдийнхээ өмнөөс хийж өгөлгүй асуултад нь асуултаар хариулан өөрөө бие даан хийхэд нь туслах хэрэгтэй. Хурдан дуусгахын тулд хийж өгч туслах нь хүүхдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж, цаашид даалгавраа хийхээс улам цааргалах болно.
5.Үргэлж урамшуулж дэмжээрэй
Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар. Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхдээ бүгдийг нь мэдэхгүй байсан ч дуусгаж чадсан учраас урмын үг хэлбэл хүүхэд тань дараачийн удаа хичээлээ илүү дуртай хийх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. мэргэжил асуухаар холбож болохгүй мэргэжил хариулдаг. Ирээдүйд ийм ийм мэргэжил чух�##� чи үүгээр явб�##� төдөн насандаа ингээд ингээд ингээд ийм болох боломжтой гэхээр гар утсаа ширтэнгээ намуухнаар "Өө тийм үү за за "гэдэг. Худлаа хариулт. 2.Ур�##�даж тоглох хүүхдэд та�##�агддаг. Гэхдээ хүүхэд тэрэндээ дасаад бие даахгүй байнга тоглох гээд байдаг. Тэгэхээр том хүмүүс барахгүй. Сунаад үхнэ. Мөн хичээлээ биш тоглоомдоо илүү анхаардаг. Тоглоом нь их удаан үргэлжилдэг. Би лав Нэг хуудас юм бичүүлэх гэж тоглоомын аргаар яваад 3-4 цаг болсон. болдог. Амьдр�##� дээр хүмүүст тийм их цаг байх уу ? Ганцхан да�##�гавар дээр ! 3. Завсарлахаараа нэг болдог. Бие да�##�гаж сургах гэхээр сурдаггүй. Хичээлээс өөр юмыг хурдан сурдаг. 4. Алдааг нь хэлж байхгүй бол тухайн үедээ загнуулахгүй өнгөрөх нь мөн нэг гаргасан �##�даагаа дахин дахин гаргах нь хэвийн үзэгдэл гэж боддог. Нэг �##�даагаа дахин дахин давтахаар хэцүү байдаг. Тэр хүн тогтоохгүй байна гэсэн үг. Жоохон бие даагаад үнэнээсээ хийдэг болгочихвол уг нь суурь авъяастай хүүхэд. Явъяасгүй хүүхдэд бол юу ч заагаад нэмэргүй. Авъяастай болохоор тэрийг нь үхүүлэхгүй хөгжүүлэх гэхээр бөөн яриа хэлэлцээр болдог. Сургуульдаа бол дуртай.
1-р ангийн ачдаа одоо хоёулаа да�##�гавраа хийе гэхэд жаахан дүргүй, машинаараа тоглох гээд байдаг. 15мин тоглуулаад, за одоо да�##�гавраа хийе гэхэд гайгүй болдог. За багшаа дуурайгаад бичихэд Миний хүү сайхан бичдэг гэхэд их баярлаж нэг үсэг бичээд ангийн хүүхэд тиймэрхүү сонин бичдэг гээд ахиад нэг үсэг гоё бичдэг. Ер нь жаахан удаан бичдэг. Гэхдээ хичээж гайгүй сайхан бичихээр нь ёстой багштайгаа адилхан бичиж байна гэхээр их л урам орж сайхан бичдэг. Их л тайван байлгаж урам өгөх нь өөрт нь сайхан санагдаад да�##�гавраа хийдэг.Өөрөө хүртэл их тайван байх хэрэгтэй байдаг. Ээж нь да�##�гавраа хурдан хий гэхэд дургүйцэж Би тэгвэл хийхгүй гээд уйлдаг. Би эмээтэйгээ л хийнэ гээд уйлаад байдаг юм. Би л да�##�гаврыг нь хийлгэе гэхээр дуртай байдаг.