ДАШТ: “Moon Dance” бүжгийн хамтлаг мөнгөн медаль хүртлээ

ХБНГУ-ын Брауншвэйг хотод хамтлаг бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэгвэл энэ удаагийн ДАШТ-д “Moon Dance” бүжгийн хамтлаг мөнгөн медаль хүртсэн түүхэн үйл явдал боллоо.

Энэ жилийн тэмцээний онцлог нь бүжгийн спортын Латин болон Стандарт төрлийн тэмцээнүүд нэг дор, нэг өдөр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ нь үзэгчдийн хувьд гайхалтай боломж. Тус бүр гурван шаттай зохион байгуулагдах бөгөөд дараа дараагийн шатанд өндөр оноо авсан багууд шалгаран өрсөлдөнө.
"Moon Dance" клуб энэ жилийн ДАШТ-нд эмч, стилист, архивын бичлэг хийх зураглаач, загвар зохион бүтээгч, клубын гүйцэтгэх захирал, бүжигчид гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Мөн манай улсаас "Хатантуул" болон "STAR dance" хамтлагууд энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон билээ.
Энэ удаагийн ДАШТ-д ОХУ, Беларусиас хамтлаг оролцуулаагүй. Латин мүжгийн төрөлд манай хамтлагуудын урд орж түрүүлсэн "Green Gold Club Bremen" өмнө нь ДАШТ-ээс өмнө нь 11 удаа алтан медаль авсан, энэ жил 12 дахиа түрүүлж буй хамтлаг юм байна.
Тэмцээний дүн:
1. "Green Gold Club Bremen" Герман (Emozioni 2022) – 36.00
2. "Moon Dance, Монгол (The Power of the 4 Elements) – 33.75
3. "TSG Bremerhaven" Герман (Time Machine) – 33.40
4. "Star Dance", Монгол (DJ and Dance Journey) – 32.85
5. "Adagio Irpin", Украин (Unbreakable) – 32.51
6. "HSV Zwölfaxing", Австри (One Chance) – 31.56
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар мундаг охид хүвгүүд вэ ёстой х�##�уун баяр хүргье энэ жтл мөнгө ирэх жил �##�т �##�т �##�т амьжилт
Сайхан мэдээ дуулгасан хамтлагт баяр хүргэж амжилт хүсье.
Бүжиг ч сайхан спорт шүү. Охид хөвгүүддээ баяр хүргье.
Баярл�##�аа баяр хүргэе