Чингис хааны музейг сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянгаар үзнэ

Чингис хаан" музей /2022.10.11/ нээлтээ хийсэн. Үүх түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах нэгэн томоохон бүтээн байгуулалт ийн "Чингис хаан"-ы нэрээр нээгдсэн нь энэ.
Чингис хааны музей нээлтээ хийснээс хойш зорин үзэх иргэдийн тоо эрс нэмэгдэж буй. Тэр ч бүү хэл алдартай уран барималч Даши Намдаков хүртэл зорин ирж үзээд байгаа юм. Тэгвэл тус музейг үзэхэд танд хэрэг болох зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.
1. Музей үзэхдээ Chinggis Khaan AR апп-ыг татаж ирээрэй.
Чингис хаан музейд ирэхдээ Chinggis Khaan AR аппликейшн татаж ирвэл тохиромжтой. Учир нь Уг аппликейшнаар уран зургуудыг хөдөлгөж, үзмэрүүдийг AR, VR байдлаар үзэж болно.
2. Мэдээж тус музейн цагийн хуваарийг заавал мэдэж байж ирэх хэрэгтэй
- Ажиллах өдөр: Даваа – Ням гараг
- Ажиллах цаг: 09:00-17:00
- Касс хаах цаг: 15:30-16:00 (Мягмар гарагт амарна).
3. Үнэ тарифын хувьд өөрчлөлт оржээ
- Хүүхэд 0-16 нас /Музейн тухай хуулийн 9.1-т ... Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд ... гэж заасан/: Үнэгүй
- Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
- Оюутан /бакалавр түвшин/: 15000
- Том хүн: 30000 төгрөг
- Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан Эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /Үнэмлэхтэй/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
- Гадаадын иргэн: 30000 төгрөг
- Гадаад хүүхэд: 15000 төгрөгийн үнэтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө хүүхэд ахмад настан үнэгүй үзүүлнэ гээд байсан бас яачихав!!!! Олон хүн үзээд ирэхээр нөгөө мөнгө олох шун�##� нь хөдлөв үү? Ц�##�ин мөнгөгүй сургуулийн хүүхэд, амьдр�##�д нь арай ядан хүргэдэг тэтгэвэртэй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд �##�дартай музейг нь үзэж чадахгүй юм бн л даа. Төр засаг маань ард түмнээ харж үзэж байгаа царай нь энэ юм бх даа, ер нь тэгээд хүүхдүүд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үүх түүхээ мэдэх танилцах хэрэгүй л гэж бгатай агаар нэгэн болтой
мөнгөө төлөөд үзнээ би тэтгэвэрийн хүн.
ЧУЛУУНЫ БИЗНЭС ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ .МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ХЯТАДАДУУДАД ЗАРААД БАЙСАН ОДОО МОНГОЛЧУУДАД НЬ ЗАРЧИХ ЮМ БНА .НАДАХАА �######�УУЛ
мэдээж үнэгүй зүйл гэж байхгүй дээ тэгээд ч азид байхгүй музеёй гэхэд харин ч хямдхан байна шүү