Х.Лхагвасүрэн: Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэсэн хоёр машин техникийн шалтгаанаар осолдсон

Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин осолджээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ойролцоо осолдсон байна. Автомашинд
- 17 шинэ цэрэг,
- Хоёр ахлагч,
- Нэг офицер явсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл уг асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Манай хил хамгаалах 306-р анги цэрэг татаад явж байсан. Нэг офицер 15 цэрэг явсан. Осол гарсан шалтгаан нь машины жолооны аппарат задран, хагарч унасан. Тэнд явж байсан цэргүүдээс дөрвийнх нь толгой хагарсан. Манай яаралтай тусламж газар дээр нь очиж Хэнтийн эмнэлэгт аваачсан. Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан бусад цэргийн албан хаагчид зүгээр байна. Цаашдаа эмчлээд цэрэгт татах боломжтой. Машины хувьд 2008 онд манайд ашиглалтад орсон "Хаб" гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн машин.
Ерөнхийдөө цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглахыг хориглож байгаа ч цэрэг татахад унаа тээвэр хүрэлцэхгүй байна. Мөн Баяндэлгэрт пургон машин хажуулдсан. Зорчиж байсан зургаан цэрэг гэмтээгүй. Цэрэг татах ажил өндөр хариуцлагатай ажил хэдий ч байгаа техник хэрэгслээ боломжоороо гаргасан. Гэсэн хэдий ч зам хол хүйтэн учраас сум суурин төв бараадуулаад явж байна. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хэцүү байна. Саяын хоёр осолтой холбоотойгоор техник холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт шалгалт хийнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
машин тэрэгээ шинэчилмээр болчихжээ
Манайхан тэгээд явж л байв�##� бусдын аюулгүй байд�##� хамаагүй байх юм
Иймэрхүү юмандаа төсөв төлөвлөх хэрэгтэй шдээ арай муу бна аа
Saalia beldeheer
Savaa beld gedeg
Khunii ami teej yavahaa medej baij
Mashin unaagaa sain beldeh yostoi shuu dee
Deed shatnii darga narin hariutslaga SUL baina.
Hunii ami yu ch bish boljee.
Tolgoi hararna gedeg mash ayultai.
Eruul zaluusig teeverleed
Osold oruulchaad bas EMCHLEED tsaashid tsereg tatlaga urgeljluulne gene uu?????
Tsergiin DUREM ,KHANGAMJ mash sain baih yostoi bish uu