Цэргүүдээ албанд нь амьд хүргэе

2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлж орон нутгийн залуус албандаа мордов. Энэ явцад цэргүүдээ тээвэрлэхээр очсон гурван автомашин осолдож, 60 гаруй цэрэг, албан хаагчийг хамрав.
Тодруулбал,
- Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэрэгт татагдсан 17 цэрэг, нэг офицер, хоёр ахлагч тээвэрлэж явсан автомашин осолджээ.
- Завхан аймгаас Баян-Өлгий рүү 39 цэрэг тээвэрлэж явсан автомашин осолдов.
- Баяндэлгэрт мөн зургаан цэрэг тээвэрлэж явсан пургон машин осолдов.
Эдгээр ослуудаас болж азаар ч гэх үү ямартай ч цэргийн амь нас эрсэдсэнгүй. Гэхдээ бэртэж гэмтсэн нь олон бий. Харин энэ талаар цэргийн байгууллагууд нь хөнгөн бэртэл гэх үгээр хаацайлаад өнгөрөх шинжтэй. Бараг л хүн биш цэрэг гэмтсэн юм чинь гэх нь халаг болж байна.
Харин ямар шалтгаанаар автомашинууд осолдсон талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл өгөхдөө “Цэрэг татах ажил өндөр хариуцлагатай ажил хэдий ч байгаа техник хэрэгслээ боломжоороо гаргасан. Гэсэн хэдий ч зам хол, хүйтэн учраас сум суурин төв бараадуулаад явж байна. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хэцүү байна. Саяын хоёр осолтой холбоотойгоор техник холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт шалгалт хийнэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгэхээр “саалиа бэлдэхээр, саваа бэлд” гэдэг шиг ямартай ч цэрэг татлагын автомашинууддаа шинэчлэл хийх цаг нь болсон бололтой. Нөгөөтээгүүр энэ нийтлэлд цэрэг амь насаа алдсан хэргүүдийг дурдсангүй.
Ямартай ч энх цагийн Монгол Улсын цэргийн алба хаагчдын амиа алдсан, татаж байхдаа гэмтээсэн мэдээлэл буурахгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн арван сарын хугацаанд амиа алдсан 10 гаруй цэрэг, бэртэж гэмтсэн олон зуун залуусын асуудалд салбарын сайд Г.Сайханбаяр, Д.Ганзориг нар хэлгүй, дүлий мэт суусаар.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uhsen nohoin baasnuud mashin unaa l biz tegeed yasiin tsereg amid bol boloo l bizdee umhii darga nar mini ta nariin songuuliar gants buun Sanal avdag gazar chini tsergiin angiud bizdee ta nar muusain g###gnuud ter sanliin hariud gants aytaihan mashin avaad ugchu yadiin