Нийгмийн
“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 5-ны өдөр товлосон. Гэвч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан.
Хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган, шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан байдаг.
Энэ дагуу гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн өчигдөр /2022.10.21/ эхэлж өнөөдөр мөн үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.