“Улны” Лэйкерс

NBA-ийн 2022-2023 оны улирлын тоглолтууд эхэлсэн. Тэгвэл өрнөд бүсийн хамгийн “уланд” “Лос Анжелес Лэйкерс” баг явж байна. “Лос Анжелес Лэйкерс” улирлыг 0-3 гэсэн маш муу ажилттайгаар эхлүүлж фенүүдээ гонсойлгоод байгаа юм.
Багийн алдаа юун даа байна вэ
Ямартай ч тус багийн хоёр лидрийн хувьд хийх ёстой зүйлээ бүрэн гаргаж тоглож байна гэхэд хилсдэхгүй. Харин тэдний хожигдлын шалтгаан тааруу сэлгээ, тааруу шидэлт болж таарч байх шиг байна. Мөн дээрээс нь баг нь ойлголцохгүй байгаа нь хамгийн ноцтой асуудал.
Тус баг шидэлтийн хувиараа 40.7 гэсэн үзүүлэлттэйгээр NBA-д хамгийн сүүлд бичигдэж байна. Гол нь “Лос Анжелес Лэйкерс”-ийн бүх тоглогчдоос үндсэн гурван тоглогч л дунджаас арай дээгүүр шидэлт гүйцэтгэсэн аж.

Мөн Энтони Дэвис 50.9 хувьтай довтолгоогоо хийж байгаа бол Рассел Уэстбрүүк нийт довтолгооныхоо ердөө 28.9 хувийг гүйцэтгэсэн байна.
Цаашдаа яавал зохилтой вэ
“Лос Анжелес Лэйкерс”-ийн хувьд энэ улирал тун бэрх харагдаж байна. Дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна гэхэд ч хилсдэхгүй. Хамгийн гол цаашдаа олигтой наймаа хийх нь л чухал болж таарах байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.